"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

    • 0
    2025-11-08T14:26:17+08:00

    Дэлхийн дайнаар жишээ авъя л даа. Нэгдүгээр дайны үед Орос улс эзэн хаант төртэй, дэргэдээ шашны институттай, нийгмийн давхрагуудтай, уламжлалт гэр бүлтэй феодал улс байлаа. Гэтэл Германтай байлдаад ялагдчихав. Буруутан нь бүхэл бүтэн тогтолцоо болж хувирдаг. Ингээд иргэний дайн болж доод давхрагынхан төрийн эрхийг авч улсаа орвонгоор нь эргүүлдэг - тухайн үед дэлхий нийтээр социализм (социализм гэж Марксийн номлодог коммунизмийн төгс бус хувилбар юм - үнэндээ бол Францын либерал (эрх чөлөөний) хувьсгалаас санаа авсан эд л дээ) моодонд орсон байв. Шашныг хориглож хаант засаглалыг устгаж анги давхрагагүй болгож эмэгтэйчүүдийг ажиллуулав. Өөрөөр хэлбэл дайнд бэлэн эдийн засагтай болов. Тийм учраас Дэлхийн хоёрдугаар дайны дундаас бүрэн аж үйлдвэржсэн улс болж хувирдаг. Тэр үед Герман ч бас хаант засгийг дараа нь ардчиллыг халж социализм руу орсон байв - ардчилсан хэвээр үлдсэн орнууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаггүй учраас амархан бууж өгцгөөсөн л дөө. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж гаднаас хамааралгүй, хаалттай, бүх аж ахуй нэгж төрийн мэдлийн.

    Дайн тулаан болж байж түүхэн том өөрчлөлт болдог бололтой. Дайны нөлөөгөөр элдэв шинэ бүтээл, технологиуд төрсөн жишээ нь антибиотик, цөмийн урвал, тийрэлтэт хөдөлгүүр, радар, компьютер гэх мэт. Дэлхийн нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөн, социалист болсон ерөнхийдөө. Үүнийг либерал гэнэ үү, консерватив гэнэ үү ялгаагүй. Нөгөө талаар бүгд төрийн оролцоотой капиталист - төрийн оролцоо нь их бага байна уу гэхээс.

    Дэлхийн гуравдугаар дайн болбол нэг талд нь АНУ, Европ нөгөө талд Орос, Хятад, Иран байна байх. Дэлхийгээ сөнөөчихгүй бол бас нэг шинэ юм гарч ирэх л байх. Мэдээж дайн хамгийн өндөр зардалтай ажиллагаа. Төсвийн зарцуулалт тэнгэрт тулна. Чөлөөт эдийн засагтай бол гадаадаас байнга валют оруулж ирж үндсэний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг барьж байхгүй бол болохгүй - замбараагүй их мөнгө хэвлэх учраас. Бие биедээ итгэхээ болино, хэлмэгдүүлэт явагдана. Ер нь л тоталитар дэглэм руу хальтран орох хандлагатай болно гэсэн үг. Жижиг дайныг бол санхүүжүүлээд болоод байна байх, харин том дайн хийвэл иргэний дайн болно. Оростой НАТО байлдана гээд байдаг, гэтэл Орос нь Хятад, Иран, Хойд Солонгостой түншилчихсэн, эдийн засаг нь хагас төрийн хяналттай, өдөр шөнөгүй зэвсэг үйлдвэрлэдэг, шатах тослох материалаар гачигдана гэж байхгүй. Цөмийн биш алсын тусгалтай дрон, пуужингуудаа илгээхэд л НАТО-гийн тэрбум долларын агаараас хамгаалах систем нь ачааллаа дийлэхээ байгаад хамаг пуужингуудаа барж эцэст нь цэргийн баазуудаа хамгаалж чадахаа болино. НАТО хилэгнэж Калининградыг бөмбөгдөнө, Орос хариуд нь Белгийн нийслэлийг газартай тэгшилнэ.

Хариулах