Үс уналтыг яаж зогсоох вэ?
Нийтлэл
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Хэрэв хуйхны хэсэг газар (1-3 см диаметртэй) огт үсгүй болж цоорсон бол үс халцрах өвчин. Сэтгэлийн хямралд автдаг хүмүүст тохиолдоно. Удам бас нөлөөлнө. Дархлаа нь эрүүл эсүүдийн эсрэг ажиллаж үсний угийн эсүүдийг устгадаг байна. Байнга биш хааяа эсвэл дахиж давтагдахгүй байж болно. Эмчлэх арга олоогүй. Харин халцарсан хэсгийн үсийг хурдан ургуулахын тулд кортизон тарьдаг.
Харин үс ихээр жигд унаж шингэрч байвал өөр сэдэв. Эрүүл хүний үс унаад дахин ургаж байдаг ч хэтэрхий их унаж байвал олон шалтгаантай. Гэхдээ өвчин гэхээсээ илүү буруу арчилгааны үр дүн. Байнга үсээ будах, хими хийлгэх, төөнөх, халуун усаар угаах гэх мэт. Эмчилгээнд витамины багц тарьдаг. Витамин C, B-12, E, төмөр, цайр, алоэ.