Аз жаргал ба эрүүл мэндийн тухай алдартангуудын ишлэлүүд
Адгуусан амьтанд биеийн жаргал чухал бол хүмүүст сэтгэлийн жаргал чухал. Бага зүйлээр ч болов сэтгэлээ хангаж чаддаг хүн бол аз жаргалтай.
Аз жаргал бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Тиймээс бие махбодоо өвчлүүлэхгүйн тулд маш их хичээн амьдрах хэрэгтэй.
Аз жаргалд хүрэх эхний шат эрүүл мэнд, дараагийнх нь ажил хөдөлмөр.
Аливаа зүйлийг хэтрүүлж хэрэггүй:
- Ууж битгий хэтрүүл
- Унтаж битгий хэтрүүл
- Уурлаж битгий хэтрүүл
гэсэн жишгээр амьдарвал залуугаараа байна.
Хорлох гэмийг бусдаас эрэвч хорлогдох үйл мөн өөрт буй
Амьдарна гэдэг амьсгалахын нэр биш, ажиллаж бүтээхийн нэр юм. Сайхан амьдрахын тулд бид үргэлж өөртэйгөө тэмцэн ялж байх ёстой.
Амьдрал богинохон, түүнийг сайхан өнгөрөөх хэрэгтэй.
Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг.
Амьдрал бүхнийг тэнцүүлдэг бол үхэл авьяастныг тодруулдаг. Амьдралыг аз жаргалтай өнгөрүүлэхийн тулд дуртай ажлаа хийх хэрэгтэй. Тэгвэл чамд өөрийгөө жаргалтай байна уу, үгүй юу гэдгийг бодох зав гарахгүй.
Амьдралд бий болгосон энэ их эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй. Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр сайхан дурсамжуудыг авч явж чадна. Би амьдралаа эргэн харахад олж болох бүх зүйл, нэр хүнд, эд баялгийг олсон боловч бүх зүйлээ алдсан байлаа. Тэр нь юугаар ч сольшгүй, юугаар ч үнэлшгүй эрүүл мэнд минь.
Амьдралд бэлэн юм байхгүй, цөмийг нь хүчилж, тэмцэж байж олох хэрэгтэй. Чухам үүнд л амьд явахын сайхан, амьдралын сайхан оршдог.
Амьдралын төлөө тулаан бол артерийн судсыг цэвэр байлгахын төлөө, органик биш эрдсүүдийн эсрэг тулаан юм.
Амьдралын гашуун амтыг мэдрээгүй хүн түүний чихэрлэг сайхан амтыг мэддэггүй.
Герман ардын зүйр үг
Эрүүл амьдрах ухаан бол зовлон бэрхшээлийг даван туулах билэг ухааны нэгээхэн хэсэг юм.
Б.Намтай /Анагаах ухааны доктор, профессор/
Амьдралын шимийг зөвхөн өвчин зовлонгүй бол амсаж чадах учраас хүн бүхэн эрүүл мэндийнхээ талаар санаа тавих ёстой.
Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй, өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг.
Эм тариа биеийг эмчилдэггүй, харин өөрийгөө эмчлэх боломжийг таны биед олгодог.
Бид амьдралд маш бага зүйлийг ойлгож мэдэрдэг. Зөвхөн ихийг ойлгож мэдэрсэн хүмүүст л аз жаргал заяадаг.
Бид бие эрхтэнээ гамнахгүй мөртөө унаа машинаа илүү хайрладаг.
А.А.Микулин /Зөвлөлтийн нисэх онгоц зохион бүтээгч /
Бидний аз жаргалын 99% нь эрүүл мэндээс шалтгаалдаг.
Биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээ өргөнө.
Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн ашиглаж чадаж байгаа хүнийг аз жаргалтай хүн гэж үзэж болох юм.
Фалес /Эртний Грекийн философич /
Бие эрүүл чийрэг хүн аагим халууныг ч, өлсгөлөн явахыг ч тэвчиж чадна. Сэтгэл санаагаар эрүүл хүн уур хилэн, уй гуниг, баяр хөөр, бусад мэдрэмжээ ч давж гарна.
Эпиктет /Эртний Грекийн философич/
Бие сэтгэлийн хооронд нарийн холбоо бий. Тайвшралыг үл олон хэрэн хэсүүчлэх сэтгэлээ дуудан бие дээрээ төвлөрүүлэхийг бясалгалаар дасгалжуулна.
Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт.
Бодлоо хяна: Тэр таны үг болно.
Үгээ хяна: Тэр таны үйлдэл болно.
Үйлдлээ хяна: Тэр таны зуршил болно.
Зуршлаа хяна: Тэр таны зан чанар болно.
Зан чанараа хяна: Тэр таны хувь тавилан болно.
Франк Жексон (Оутлоу) /Америкийн бизнесмэн/
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.