"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Шинжлэх ухаан, урлаг соёл хоёр санаа нийлдэггүй

Нийтлэл

Шинжлэх ухаан "2+2=4" гэхэд урлаг соёл "2+2=5" гэнэ. Яагаад?

Урлаг соёл ухаан муутайдаа тэр биш, асуудлын гол нь урлаг соёлын үнэний тухай ойлголт өөр. Тэд сэтгэлийн хөдөлгөөнөөр үнэнийг тогтоодог. Харин шинжлэх ухааны хувьд бусдын харах өнцөг огт сонин биш.

Шинжлэх ухааны маргаан туршилтаар төгсдөг бол урлаг соёлын маргаан дуусашгүй. Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүйтэй адил урлаг соёлд зөв буруу байдаггүй. Тийм учраас шинжлэх ухааны хөдлөшгүй баримтыг заримдаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг.

2+2=4 бол зөв, гэхдээ л буруу гэнэ. Яагаад гэвэл амьдрал математик биш. Математик хатуу тогтсон дүрэмтэй байхад амьдрал дүрмээ байнга өөрчилж байдаг. Хэрэв амьдралыг математикжуулбал хялбарчилсан болж таарна. Гэтэл амьдрал хялбаршуулалтад дургүй.

Гэхдээ шинжлэх ухаантай зэрэгцээд урлаг соёл хамт явж байхгүй бол амьдрал утгагүй болж хүсэл эрмэлзэл, золиос, гэнэтийн бэлэг, үйл явдал, түүх байхгүй болох ба өглөө сэрэх ч шаардлагагүй болно.

Дүгнэлт ийм, харин сэтгэгдлээ хэлэхэд: Шинжлэх ухаан эрүүл ухаан шиг, харин урлаг соёл сэтгэцийн өвчин шиг санагддагийг нуугаад яахав. Дургүйдээ хэлж байгаа юм биш, зүгээр хөндлөнгөөс ажиглахад тийм. Би өөрөө "техник сэтгэлгээтэй" байж магадгүй. Хэрэв би "романтик сэтгэлгээтэй" байсан бол шинжлэх ухаан миний хувьд уйдаж үхмээр сэдэв болох байв.

Сэтгэгдэл бичих