Эрчүүд эхээс "хагас дутуу" төрдөг
Тэр "хагас дутуу"-гаа дараа нь нөхдөг. Эр хүн болгон "эр хүн" биш. Харин эмэгтэйчүүд "бүтэн" төрдөг - дараа нь юу ч нэмэх, сайжруулах шаардлагагүй. Харин эрчүүд "хагас дутуу"-гаа нөхөх гэж үйлээ үзнэ.
Охидууд эхээс төрөхөөс зорилго нь тодорхой - багажтайгаа төрдөг. Байгалиас заяасан гоо сайхнаа ашиглан "мундаг" эрийн сэтгэлийг татаж хүүхдийг нь гаргана. Харин хөвгүүд учраа олох гэж "махаа иднэ" - хагас дутуу төрчихсөн учраас.
Хөвгүүд "эр хүн" болохын тулд хараал хүрсэн мэт өөртэйгээ ажиллах шаардлагатай. Өөрсдийгөө тултал хөгжүүлж хоорондоо цусгүй тулаан (цустай ч байж магадгүй) өрнүүлнэ - ана мана үзэлцэнэ (өрсөлдөнө). Тэндээс ялж эсэн мэнд гарч ирсэн нь "эр хүн" болно - бүтэн болж байгаа нь тэр. Тиймдээ ч хөвгүүд хар багаасаа тэмцээнд дуртай - тэр нь видео тоглоом, бодит спорт байх нь хамаагүй. Харин охидууд гоё хүүхэлдэй аваад баярлана - ирээдүйн эх хүн гэдгээ санаж буй. Нөгөө талд хөвгүүд төрөлхийн тулаанч.
Зорилгыг нь тодорхойлж өгөхгүй бол 12 нас хүрээд хөвгүүд сэтгэлийн хямралд ордог. Тэд өдөр шөнөгүй эргэцүүлэн бодож эхэлдэг. Яах гэж төрсөн, яагаад энэ бүхэн байдаг, амьдралын утга учир юу болох тухай тархиа гашилган зүг чиг ба баримжаагаа олох гэж оролдоно. Энэ үед нь тэдэнд "эр хүн" багш хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн ч биш болно. Хэн ч биш болсноор эхнэр олдохгүй, олдсон ч яваандаа гологдоно - архичин гуйлгачин болно. Эрэгтэй хүний амьдралын замнал хэцүү, ихэнх нь бууж өгдөг.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.