"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

Нөхрөөсөө айдаггүй, нөхрөө хүндэлдэггүй эхнэр бол "зэрэмдэг" эрэгтэй хүн

Нийтлэл

Эр ч биш, эм ч биш. Хөхөө унжуулсан, шодойгүй эрэгтэй хүн. Хоёр эрэгтэй хүн гэр бүл болж тоглоно гэж юу байхав. Гэхдээ Y хромосомтой болно гэж байгаа юм биш. Эрэгтэй, эмэгтэй адилхан биш гэж байна. Математикаар бол эрэгтэй нь онол, эмэгтэй нь тэгшитгэл, философийн хувьд эрэгтэй нь утга санаа, эмэгтэй нь хэлбэр дүрс, шашнаар бол эрэгтэй нь тэнгэр эмэгтэй нь газар.

Иммануэл Кант "Геометр мэддэг эмэгтэй сахалтай байж таарна" гэжээ. Юу гэхээр, эмэгтэй хүн орон зайн мэдрэмж багатай тул геометр ойлгохгүй. Хэрэв эмэгтэй хүнд эрэгтэй хүний хийдэг зүйлсийг хийхийг шахвал яваандаа тэр эмэгтэйн эрэгтэйчүүдийг өөртөө татах увидас нь баларч алга болно. Тэгсэнээр хайр татах биш дургүйг нь хүргэнэ.

Эрэгтэй хүн эрэгтэй шиг, эмэгтэй хүн эмэгтэй шиг байвал таарна:

Эрэгтэй хүн үл үзэгдэгч хүч (энерги), эмэгтэй хүн харагдах хүч (гоо сайхан). Эрэгтэй нь "харагдах хүч" болох гээд, эмэгтэй нь "үл үзэгдэгч хүч" болох гээд хэрэггүй бөгөөд хэрэв тэгвэл тэр хоёр хамтрагчид биш өрсөлдөгчид болно. Өрсөлдөгчид бие биенээ устгахыг хүсдэг - өрсөлдөөний зорилго тэр.

Эсрэг хүйсүүд өөр хоорондоо өрсөлддөггүй:

Байглиасаа тийм. Эр нь эрийн эсрэг, эм нь эмийн эсрэг өрсөлддөг, тэгэх ч ёстой. Тэгснээр тэд хүчирхэгжинэ. Мэдээж өрсөлдөөнгүй газар юмс сульдан доройтдог. жамтай Өөрөөр хэлбэл эрчүүд нь жинхэнэ эр хүн болж эмэгтэйчүүд нь жинхэнэ эмэгтэй хүн болно. Эсрэгээр нь хийвэл "систем" (нийгмийн харилцаа) доголдож сөрөг нөлөө нь илэрнэ - өнөөдрийн энэ байдал. Бас эрэгтэйчүүд хүч чадлаараа, эмэгтэйчүүд гоо сайхнаараа өрсөлдөх ёстой. Тиймээс спортоос бокс, бөхөөс эмэгтэй төрлийг хасах хэрэгтэй.

Хүйсийн ялгаатай зохицох ёстой болохоос түүнийг үгүйсгэх ёсгүй:

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр учраас үүрэг оролцоог нь "симметр" (тэгш) болгох боломжгүй. Цэрэг, уурхайчин, барилгачин, нөхөр эрэгтэй байг, эх баригч, сувилагч, цэцэрлэгийн багш, нарийн бичиг, эхнэр эмэгтэй байг. Хэтэрхий ялгаатай тул бүх салбарт хүйсийн харьцаа 50/50 байх боломжгүй. Үнэндээ эрчүүд бүгдийг нь хийж чадна, харин эмэгтэйчүүд үгүй. Эрэгтэй хүн 10 дахин хүчтэй, бүх талаараа - бурхан ингэж бүтээсэн. Бурхантай тэрсэлдээд дэмий байх.

Эрчүүдийн ертөнц:

Эхнэрүүд нэгэнт нөхрөө дийлэхгүй хойно уурыг нь хүргэж зодолдох хэрэггүй - ялагдаж л дуусна (төрөөс тусламж аваад ч тэр). Карьер хөөгөөд амжилт олно гэж бодож байгаа бол тэр чинь эрчүүдийн хүрээлэл дотор л бий болно - тэдний хайр хүндлэлгүйгээр эмэгтэйчүүд хаана ч хүрэхгүй. Гэрээсээ гарлаа л бол эрчүүдийн ертөнцтэй нүүр тулна. Үүнэндээ хотын гудамж бол эмэгтэйчүүдийн байх газар биш л дээ. Хүүхэд эмэгтэйчүүдэд хэтэрхий аюултай орчин. Гэр дэлгүүр хооронд бол гайгүй. Тийм учраас онгирохын оронд хэрхэн мөнгөтэй болсноо санаж байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих