НАТО-ийн батлан хамгаалах бодлого болон нөлөөлөл нь юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Бүх дайн дэлхийн нөөц, боломж, баялаг, зах зээл, хүн хүч, худалдааны зам, гарц ба тэдгээрийг хянах, тэнд эзэн суухын төлөөх тулаан байдаг (газар нутагтаа тэлэх нь тийм ч чухал биш). Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн эдийн засаг, геополитикийн тоглоомын шинэ дүрмийг АНУ, Британи, Франц зэрэг улсууд санаачлан хэрэгжүүлэх болдог. Өөрөөр хэлбэл дэлхийг хуваан захирах их гүрнүүдийн тохиролцоо хийгддэг. Гэвч тэрхүү дүрмийн нөхцлийг дайны ялагчдын нэг болох ЗХУ хүлээж авдаггүй. АНУ-ын санал болгосон «Маршалын төлөвлөгөө» гэгч нь таалагдсангүй. ЗХУ үзэхдээ, «Маршалын төлөвлөгөө» бол эдийнг засгийн хувьд биднийг АНУ-аас хараат болгох арга гэсэн. Ингээд тэд ЗХУ-тай тохиролцож чадахгүй гэдгээ ойлгон НАТО гэх цэргийн эвсэл байгуулсан. Зорилго нь Европ болон Ази Номхон далай, Ойрх дорнод, Африк дахь ЗХУ-ын нөлөөг зогсоох, халдан довтлохоос сэргийлэх гэдэг.
Хүйтэн дайнд ялалт байгуулсны дараа буюу ЗХУ-ыг задалж авсныхаа дараа Оросыг эрхшээлдээ оруулахаар НАТО тал бүрээр оролддог ч Оросын дотоод улс төрийн үйл явц тийм боломжийг олгодоггүй. Өөрөөр хэлбэл Путины баг төрийн эрх мэдлийг авдаг. Цөмийн зэвсэгтэй, том армитай Орос руу НАТО мэдээж шууд халдаж зүрхэлдэггүй. Ингээд Варшавын гэрээний орнуудыг эхлээд өөртөө элсүүлэн авч дараа нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг оролдож эхэлдэг ч Украин дээр тулаад зогсдог. Учир нь Хар тэнгисийг Орос хяналтаасаа алдахыг хүсээгүй. НАТО 2014 оны Майданы хувьсгалаар Украин дахь Оросын хөл гар бологчдыг (тухайлбал Януковичийг) зайлуулдаг. Үүнээс үүдэн Путин хилэгнэж Крымийг өөртөө нэгтгэдэг. Байдал хурцдаж эхэлдэг ч Минскийн гэрээ байгуулагдаж байдал түр намждаг. Гэсэн ч Украины эрх баригчид Донбасс дахь салан тусгаарлагчдыг дарж авах гэж оролдсоор байдаг.
Хар тэнгис бол Оросын хувьд худалдаа наймааны стратегийн ач холбогдолтой тэнгис байв. Хар тэнгисээр дамжин дөт замаар дэлхийн бусад улс орнууд руу (Атлантын далай руу гарах), тэр тусмаа Ойрх дорнодын орнууд руу тээвэр хийх боломжтой болдог. НАТО-ийн хувьд цэргийн баазаа Украинд байгуулснаар Оросын энэ боломжийг хаах юм. Тийм учраас Украиныг НАТО-д алдсан Орос ядаж Крымийн хойгоо аваад үлдэе гэсэн нь тэр. Гэхдээ Хар тэнгис дэх боомтуудыг мөн алдаж болохгүй гэж үздэг учраас 2022 онд Украин руу цэргээ оруулдаг.
Уг нь бол НАТО 1949 онд коммунизмийн эсрэг тэмцэхээр байгуулагдсан. Америк, Европ ерөнхийдөө хөрөнгөтний нийгэм байсан учраас коммунизмаас айж болгоомжилдог байв. Түүхийг харвал коммунизмтай их тэмцсэн, жишээ нь Вьетнамын дайн, Солонгосын дайн, Афганистаны дайн, Кубын хямрал гэх мэт үйл явдлууд болсон. Гэвч ЗХУ тарсан ч зорилгодоо хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзээгүй (татан буулгах тухай яригдсан ч Британи эсэргүүцсэн байдаг) тул үргэлжлүүлэн тэлсээр байдаг. ЗХУ-ын эсрэг байсан бол одоо ОХУ-ын эсрэг болов. Ингээд Югославын дайн, Сирийн дайн, Энэтхэг -Пакистаны дайн, Йемений хямрал зэрэг орчин цагийн (хоёр талаас их бага хэмжээгээр оролцоотой) прокси дайнууд болдог.