Хүчирхийлэл болон түүний төрлүүдийн талаар?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Нөхцөл байдлыг далимдуулан хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэхийг ер нь бол хүчирхийлэл гэдэг.
Хүч тэнцүү хоёр хүн нэгнээ хүчирхийлэх боломжгүй. Тэдний асуудлыг Эрүүгийн хуулиар шийднэ. Харин хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрийн ажилчдын эрхийг цэцэрлэг, сургууль, гэр бүл, асрамжийн газар, ажлын байранд багш, асрагч, эр нөхөр, дарга, захирлаас хамгаалдаг нь "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай", "Ахмад настны тухай", "Хүүхэд хамгааллын тухай", "Хөдөлмөрийн тухай", "Хөгжлийн бэрхээлтэй хүний эрхийн тухай" хууль.
Хүчирхийллийг бие махбодын, эдийн засгийн, сэтгэл санааны, бэлгийн гэж ерөнхийд нь ангилна. Эдгээрийг цааш нь задлан олон төрлийн хүчирхийллийн хэлбэрүүд байдгийг нээдэг (сэтгэл зүйч, нийгэм судлаачид олж тогтоон хэвлэл мэдээллээр сэвдэг) ч үндсэндээ дээрх дөрөв юм.