Эдийн засгийн өсөлтийг ямар үзүүлэлтээр хэмждэг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Бодит ДНБ-ний өсөлтийн хувь %-ээр хэмждэг. Жишээ нь Монгол улсын 2022 оны эдийн засгийн өсөлт 4% байв. Энэ нь 2022 оны бодит ДНБ нь 2021 оны бодит ДНБ-ээс 4%-иар өссөн гэсэн утгатай.
ДНБ гэж тухайн улсын нутаг дэвсгэрт 1 жилийн турш үйлдвэрлэж бий болгосон бүтээгдэхүүн болон үйлчилгээг мөнгөн дүнгээр тооцож гаргасан хэмжээ.
Бодит ДНБ гэж өмнөх жилийн ханшаар бодож гаргасан ДНБ.