Нэр нууцлагдсан

Спорт гэж юу вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 1
    2021-12-01T18:26:35+08:00

    Тэмцэл, өрсөлдөөн гэдэг утгаараа спорт бол зүгээр л амьдралын нэг загварчлал. Эсвэл спорт бол амьдрал гээд шууд хэлчихэж ч болно гэж бодож байна. Учир нь хүний амьдрал тэр чигээрээ тэмцэл, өрсөлдөөн бөгөөд шантралыг амьдрал өршөөхгүй. Компани байгуулахад хамгийн эхний хийх ажил бусад компанитай өрсөлдөх. Намайг бага байхад “Гүйвэл та урт наслана, гүйвэл та удаан жаргана. Гүй, гүй.” гэсэн үгтэй дуу дуулдаг байлаа. Манай сургуулийн түвшинд зохиогдсон дуу байсан уу аль эсвэл улс орны хэмжээнд дуулагдсан дуу байж уу гэдгийг би одоо ч санахгүй байна. Биеийн тамираар тогтмол хичээллэвэл эрүүл бие организмтай байх юм гэдгийг ойлгож авч байсан. Харин спорт гэж зөвхөн биеийн тамир биш аж. Спорт ерөнхийдөө дөрвөн төрөлд хуваагдаж байх шиг. Бие бялдрын (тамирын..), урлаг гоо сайхны (бүжгийн...),  оюуны (шатрын...), ур чадварын (авто...) спорт гэж. Бүр цахим спорт ч гэж байна. Гэхдээ л хамгийн нэр хүндтэй нь биеийн тамирын спорт. Цаашид ч тийм байх болно.

    Тэгэхээр спорт ямар ч төрөл байж болж байна. Зарим спортыг бүр бизнес ч болгоно. Оролцох, үзэж сонирхох хүмүүс олдож байвал бизнес болгох эсэх нь хэнд хамаатай гэж тийм үү.

    Харин олимпийн тэмцээн бол их сонирхолтой. Зөвхөн биеийн тамираар өрсөлдүүлдэг. Зохион байгуулж буй улсын нэр зүгээр автоматаар дэлхийд өндөрт гардаг учраас мөнгө зардал хайрлахгүй. Бүгд л алдар нэр, эд баялгын төлөө шунан өрсөлдөж байгаа мэт боловч олимп нь улс орнуудын тусгаар тогтнол, өөрийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч баталгаажуулж байгаа нэг том үйл явдал юм.

     

Хариулт үлдээх