"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-12T21:31:57+08:00

    Алгоритм гэж компьютерийн программын ажиллах зарчим. Ингэсэн  тохиолдолд тэгнэ, тэгсэн тохиолдолд ингэнэ гэсэн урьдчилан төлөвлөсөн ажиллагаа. Энэ бол алгоритм. Стратеги ч гэж нэрлэж болно. Жишээ нь Facebook тэрбум гаруй гишүүдийг хянахын тулд компьютерийн программын алгоритм ашигладаг. Facebook-ийн 80 мянган ажилтан дэлхийн тэрбум гаруй хүний үйлдлийг хянаж чадахгүй нь ойлгомжтой. Хиймэл оюун ухаан гэсэн үг л дээ. Гэхдээ үнэндээ тийм ч ухаантай биш. Тэд үргэлж алдаа гаргадаг. Гэмгүй хүнийг гэмтэн болгох, гэмтэй хүнийг зүгээр өнгөрөөх гэх мэт. Facebook-ийн бидэнд тулгасан гэрээ байдаг л даа. Түүнд хэрэв та ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэх мэт. Тэрийг хуурах боломжтой ч тэд тэдгээр алгоритмдаа итгэхээс өөр байхгүй. Яг л ойр дотны хүнийхээ үгэнд итгэдэг шиг. Яагаад гэвэл тэдэнд өөр итгэх зүйл байхгүй. Тэдгээр буруу зөв ажилладаг хиймэл оюун ухаанууддаа л итгэнэ. Бид юу ч гэж гоншигоноод нэмэр байхгүй. Алгоритмын тухай ерөнхий анхан шатны мэдлэг товчхондоо энэ.

    Олигтой юм биш л байгаа биз дээ? Ирээдүй нь бүрхэг болчихоод байгаа зүйл. Facebook-ийн алгоритмүүд ч яваандаа асуудал дагуулна. Facebook бүх ажиллагаагаа алгоргитмд найдаад орхисон. Өөрөөр хэлбэл алгоритмийг автомашин үйлдвэрлэлд ашигладаг роботууд гэж ойлгосон. Гэвч бодит байдал дээр автомашины роботуудын алгоритмууд илүү энгийн байгаа биз дээ? Алдааг олоод гагнаад таслаад будаад угсраад гаргана. Харин энэ олон эрээвэр хураавар элдэв янзын зан авиртай хүн хэмээх бодьгалын өөдөөс компьютерийн алгоритмийг нохойд барьдаг мод шиг тавьчихаад ажилчдын хийх ажлыг өмнөөс нь хийгээд цалингаа өндөр тавина гэж яаж найдаад байгаа юм бол гэдэг ноцтой асуудал. Ямар нэг шинэ юм бодож олохгүй бол компьютерийн алгоритм яав ч төгс байж чадахгүй, 80 хувьд ч хүрэхгүй миний ойлгож байгаагаар. Facebook зүгээр бантаад яах учраа олохгүй байдалтай байгаа.

    Шуналаас эхтэй л дээ. Facebook нь хүмүүсийн сонирхлыг тандаж байгаад тэр хулгайлсан мэдээллүүдээ зар сурталчилгаандаа ашигладаг юм. Ялангуяа Facebook-ийн шунал хязгааргүй. Бүх хар ажлаа алгоритмаар хийлгээд өөрсдөө ард нь бараг зүгээр суух сонирхолтой. Мөнгө бороо шиг цутгаад л. Ганц хийдэг ажил нь түмпэн тосох, тоолох, хураах, тэрийгээ элдэв банкинд хийж өсгөх гэх мэт. Алгоритм гэж энэ.

Хариулт үлдээх