Бичиг үсэг нь хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн хүчирхэг танин мэдэхүйн хэрэгсэл
Үнэндээ танин мэдэхүйн хэрэгсэл гэхээсээ илүү харилцааны хэрэгсэл. Нийгмийн нэг үеэс дараа дараагийн үедээ мэдээлэл үлдээнэ, түүх бичнэ, хууль тогтооно, гэрээ байгуулна, шинжлэх ухааны судалгаа хийнэ, програмын код бичнэ. Математик бол технологийн үндсэн суурь. Бичиг үсэг үүссэн цагаас хүн төрөлхтөн үсрэнгүй хөгжсөн - тэр хүртэл буюу хэл яриа үүссэн цагаас соёл иргэншил үүссэн боловч бичиг үсэг үүсэх хүртэл нэг хэвийн амьдралаар олон мянган жил (50,000 орчим жил) явж ирсэн. Харин бичиг үсэг үүссэнээр бүх зүйл өөрчлөгсөн - мэдээлэл хүнтэйгээ цуг устахаа больсон, нийгэм нь жижиг аймгуудаас бүрддэг байсан бол аварга том нэгдэл бий болсон, технологи үүссэн, шашин ба философи бий болсон. Бичиг үсэг үүсээд ердөө 5,000 орчим жил өнгөрөхөд хүн төрөлхтөн үсрэнгүй хөгжсөн байна.
Бичиг үсэг нь 5,000-хан орчим жилийн настай, дээр нь эгэл жирийн иргэд биш зөвхөн язгууртнууд бичиг үсэгтэй байж ирсэн тул бидний тархи бичиг үсэгт бүрэн дасаагүй. Гэхдээ яваандаа бид маш түргэн уншдаг болохоос гадна үгсийн сан нэмэгдэж логик гаргалгаа нь сайжрах юм. Тэр хүртэл хол байгаа хэдий ч өнөөдөр тухайлбал "улаан өнгө" гэж хэн нэг нь хэлэхэд улаан өнгө нүдэнд харагдах шиг болдог нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Хэл хэдий чинээ үгийн баялаг ихтэй, гүнзгий утга санааг илэрхийлнэ төдий чинээ хүний тархийг хөгжүүлэн сэтгэн бодох чадварыг сайжруулж байдаг. Тийм болохоор бичиг үсэг бол хэрэггүй эрээн цоохор цаас биш. Бичиг үсэг нь унших тусам тархин дахь нейронуудын (идэвхтэй эсүүдийн) тоог нэмэгдүүлж тэднийг өөр хооронд нь холбон төвөгтэй сүлжээ үүсгэдэг.
Хүн бол мэдээлэл авагч, тээгч бөгөөд түүнийгээ бас дамжуулагч. Хүн хоёр замаар мэдээлэл тээдэг ба генетикээр, нөгөөх нь унших замаар. Уншина гэдэг нь бичсэн хүнийхээ хуримтлуулсан болон боловсруулсан мэдээллийг авна гэсэн үг. Харин тухайн мэдээллийг авсан хүн нь тэрийгээ сайжруулан дараа үедээ үлдээх үүрэгтэй болж байгаа юм (авсанд аваад орох биш). Бид хий дэмий ярьж бичдэггүй. Хүн болоод төрчихсөн учраас "олон юм донгосдог". Үзэл бодлоо илэрхийлэх, мэдлэгээ хуваалцах бол зөвхөн зогсоо зайгүй бичиж, амаа хаттал ярих тухай биш юм. Илэрхийлэл нь бичиг үсгээр эхлэх боловч тэр нь ямар ч дүрээр хүмүүст хүрч болно. Урлаг бас адилхан (ерөөс хүний бүтээсэн бүхэн) - бүжиг, жүжиг, дуу хөгжим бас л ямар нэг зүйл хэлэх гээд байгаа хэрэг. Гэхдээ илэрхийлэх арга нь ямар байхаас үл хамаараад үлдэц нь адилхан. Хоол төрөл зүйл амттай байж болох ч идсэний дараа адилхан мэдрэмж үлдээж болно.
Бүх зүйл бичиг үсэг. Өнөөгийн хүмүүс бичгийн хэлбэрээр ярьдаг. Үүнийг ерөнхий боловсрол олгодог. Логик гаргалгаанаас хүн сэтгэж эхэлдэг. Ахуйн хэлээр хүн яриад хол яваагүй. Дундад зууны хаад язгууртнууд зөвхөн өөрсдөө бичиг үсэгтэй болж аваад өдөржин ном уншиж өөрсдийгөө тултал хөгжүүлээд харин бусдад заадаггүй байсан шалтгаан нь ард иргэдийг мунхаг байлгаж тэдний хар хүчийг ашиглах байв. Хэдийгээр хувьсгал гарсан ч өнөөдөр тэдгээр язгууртнууд устаж алга болоогүй. Тэд ард иргэдийн хар хүчийг ашигласан хэвээр - гэхдээ арга нь өөр болсон байх. Хараад байхад соошилд бид өөрсдийнхөө элдэв дүрс бичлэг, хов жив, хэрүүл тэмцэл, хошин шогийг харж суусаар "мал" болох нь. Гэхдээ учир зүггүй ном уншицгаая гээгүй, харин "хог новшоор" тархиа дүүргэхээ больцгооё гэж байна.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.