"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Вэбсайт хийх хэцүү юу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-11T19:43:36+08:00

    CMS (Content Management System) буюу Агуулга Удирдах Систем дээр хийхэд хэцүү биш. WordPress, Drupal, Joomla, Wix гэх мэт CMS платформууд байдаг.  Харин цэвэр код бичнэ гэвэл өөр хэрэг. Ямар ч аргаар хийх байсан бай компаний жирийн танилцуулга, олон төвөгтэй функц бүхий худалдааны сайт, форум зэрэг нь тэмээ ямаа шиг өөр зүйл. Нэгэнт анхан шатны юм асууж байгаа учраас CMS дээр хийсэн нь дээр. Гэхдээ төгс ажилладаг юм гэж бараг байдаггүй учраас кодны элдэв алдаатай нүүр тулах нь оймгомжтой. Анх удаа вэбсайт хийх гэж байгаа хүмүүс тэдгээр алдаануудыг яаж давах вэ гэдэг асуудал. WordPress дээр суурилсан вэбсайт хийж дуусаад бараг бэлэн болох гэж байтал зарим нэг зүйлийг нь засах шаардлагатай болдог. Ингээд бага зэргийн код сурах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл төгс ажиллагаатай, бүрэн монголчилсон вэбсайт хийхэд кодны бага зэргийн мэдлэг хэрэгтэй болдог гэсэн үг. CMS платформын компаниуд ямар ч кодны мэдлэг шаардагдахгүй гэж сурталчилдаг ч үнэн хэрэгтээ тийм биш. Ямар ч нэмэгдэл кодгүйгээр хагас хугас вэбсайт бэлэн болдог л юм. Гэхдээ над шиг паранойд хүнд бол энэ нь хонины дутуу хуйхалсан толгой шиг санагдах болно.

Хариулт үлдээх