"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Зүрх дэлсэхийг хэрхэн болиулах вэ?

Нийтлэл

Зүгээр байхад дотор "пал хийдэг". Өвчүүний цаана нэг юм хөдлөх шиг, тэр болгонд амьсгал давхцах шиг. Заримдаа аюулхай хавиар эвгүй оргин оволздог, цээжин дотор юм тээглэж ханиамаар болдог. Зүрхний цохилтоо чагнахаар тасалдаад байх шиг.

  1. Хоолойны мах эсвэл буйл үрэвссэн, тэгээд тийм байдалтай удаан явсан бол тэгдэг гэж байна лээ. Тэрнээс гадна тэрийгээ эмчлүүлэх явцад (хоолойны махаа авахуулах эсвэл шүдний сувган эмчилгээ хийлгэх үед) бас цусанд элдэв үхмэл эд эсүүд ордог гэж. Тэдгээрийг олж устгах гээд организм байдаг чадлаараа ажилладаг гэнэ. Үүнээс болж зүрх хүчтэй цохилдог. Дархлаа сайн бол яваандаа зүгээр болно гэсэн үг. Тэр хооронд зүрхний үйл ажиллагаанд хэрэгтэй эрдэс бодис хэрэглэх юм байна. Тэр тохиолдолд би байсан бол эмийн сангаас магни авч 7 хоногийн турш ууж үзнэ.

  2. Нойр солигдоод үүрээр унтдаг болсон байх үед тэрийгээ засахаар эрт хүчлэн унтаад байтал нэг шөнө зүрх гэнэт хурдтай цохилж тэрнээс хойш зүрхний хэмнэл үе үе алдагддаг болов. Эмчид үзүүлтэл даралт жаахан өндөр байна жингээ хас гээд адреналин буулгах эм бичиж өгөв. Эмчилгээний хоног өнгөрөхөд зүгээр болсонгүй, тэгэхээр нь оройтож унтдагаараа унттал сайхан амарч байна. Дэлсэлт намдаж байгаа нь мэдрэгдэв, гэхдээ бүр арилсангүй. Сарын турш бөх унтаж байж зүгээр болсон.

    Хэрэв над шиг нойрны асуудалтай бол тоглоом биш, нойрондоо анхаарч байх хэрэгтэй. Гүн нойрсох ёстой. Өнгөцхөн унтаад байвал зүрхний өвчинтэй болж магадгүй. Нойроо засах нэг санаа олсон нь эрт унах гэж тарчлахын оронд би улам орой унтаж цагаа бага багаар хойшлуулсаар оройн 11 цаг хүргээд зогсоох.

  3. Хэрэв кофе уудаг бол араас нь нэг аяга халуун ус уух хэрэгтэй, чимх давстай.

  4. Архи бага уух хэрэгтэй. Архи нойр хумсладаг, биед (зүрхэнд ялангуяа) хэрэгтэй эрдэс бодисыг шээсээр хөөгөөд гаргачихдаг. Хичнээн их унтсан ч нойр ханахгүй (тэрийгээ ч мэдэхгүй). Ер нь бол их хортой эд.

  5. Миний нэг танил усан мацаг барьж байгаад тийм болсон гэсэн. Эхлээд хамрын ханиад хүрсэн, дараа нь зүрх нь дэлсэж эхэлсэн гэсэн. Гэхдээ шалтгаан нь яг тэр байсан юмуу мэдэхгүй.

  6. Би эмч биш, гэхдээ илүүдэл жинтэй бол эхлээд жингээ хасаад үз. Таргалалт зөвхөн арьс махны завсар байдаггүй, бас дотор эрхтэнд байдаг. Удмаас хамаараад хүн янз бүр таргалдаг. Зарим хүмүүс буруу хооллолтоос болж дотор эрхтэн нь өөхөлдөг. Тэр өөхлөлт нь зүрхэнд ачаалал өгч хэмнэл алдагдуулдаг.

Хариулах