"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Компьютерийн программын хэлийг мэргэжлийн түвшинд сурахад хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-03T19:50:41+08:00

    Мэргэжлийн түвшинд гэхээр их сургуулийн баклаверийн түвшинд сурах шаардлагатай болно биз. Энэ зөвхөн миний хувийн бодол, бүрэн сурах бараг боломжгүй гэж ойлгоод байгаа. Программын хэл гэж хязгааргүй шахам боломжоор дүүрэн. Тэдгээрийг сурахын тулд хэлийг нь цээжлэхдээ гол биш (цээжиллээ ч над шиг хүмүүс мартана) яаж ашиглах, түүгээр юу бүтээж болох талаар дадлага хийж зорилгодоо ашиглаж сурах явдал. Мэргэжлийн түвшний программистууд хүртэл хичээлүүдээ эргэн харах шаардлагатай болдог. Зарим нь мартахгүйн тулд энд тэнд бичиж наадаг. Миний бодлоор программ бичнэ гэдэг хэцүү. Тэнэг хүн яагаад ч сурахгүй. Хамгийн багадаа IQ нь 110-аас дээш байж л программ бичнэ. Харин программын хэлнүүдийн ерөнхий санааг нь эсвэл архитекторыг нь ойлгоод нэг жижиг энгийн программ бичээд бэлэн болгоход 6 сар хангалттай байх. Мэргэжлийн түвшинд сурна гэдэг хаанаас ч хэнээс ч хуулбарлахгүйгээр зөвхөн сурсан зүйлдээ түшиглэн цоо шинэ зүйл бүтээнэ гэсэн үг байх. Анхан шатны бие даан сурагчид гэртээ интернэтээс энд тэндэхийн сайтуудаас энгийн жишээнүүдийг аваад бага зэрэг хөгжүүлээд ашиглаад юм хийх гэж оролдоно, тэр нь ч дажгүй үр дүнд хүрэх тохиолдол бий. Гэхдээ программыг хүн ганцаараа бичих нь цаг хугацаа их шаардана. Ном бичиж байгаа шиг бичихгүй шүү дээ. Бүх талаас нь туршина, шалгана, алдаа дутагдал илэрвэл олж засна, толгой дотор чинь аалзны тор шиг төвөгтэй хэрэн сүлжсэн бие биенээсээ харилцан хамааралтай функцууд дүүрэн. Миний хувьд хамгийн хэцүү нь python санагдсан. Гайгүй сайн сурахад уйгагүй 4 жил үнэхээр шаардагдана. Надаас өөр бодолтой хүмүүс байгаа бол хариулна биз.

Хариулт үлдээх