Өндөр молекулт нэгдэл гэж яг ямар нэгдлийг хэлдэг юм бол, хэрхэн гарган авах вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та \\\"Хувийн тохиргоо\\\" хуудас руу орон нэрээ өөрчилж болно.
Гинжин хэлхээгээр жижиг молекулууд ижил бүтцээр олон давтамжтайгаар урт үргэлжлэх молекулуудын нэгдлийг "өндөр молекулт нэгдэл" гэх ба тэрхүү нэгдлээр бий болсон бодис болон материалыг "полимер" гэдэг.
Полимерийг органик бас синтетик гэж хоёр ангилдаг. Органик буюу байгаль дахь полимеруудын нэрлэвэл ДНХ, нүүрс ус, уураг, модны каучук, целлойз, ноос гэх мэт. Синтетик нь хүний бүтээсэн полимерууд болох хуванцар, гялгар уут, торго, нүүрстөрөгчийн эслэг, нийлэг материал гэх мэт.
Гаргаж авахдаа өндөр температур, даралт, химийн урвалд оруулах гэсэн аргуудыг хэрэглэдэг. Жишээ нь хуванцар бол нефтийн гаралтай бүтээгдэхүүн. Эхлээд нефтийг халааж хуванцар хийх анхан шатны материалуудыг ялгаж авдаг. Дараа нь тэдгээр материалуудыг шахаж полимер бий болгодог. Эцэст нь химийн бодисоор хольж хэвэнд цутгадаг.
Жижиг молекулуудыг нь "мономер", молекулуудын нэгдлийг нь "макромолекул" гэх ба полимер гаргаж авах үйл явцыг «полимеризаци» гэнэ.