
Путин бүх нийтийн цэрэг дайчилгаа зарлав.
ОХУ анх удаагаа цэрэг дайчилгаа зарлаж байгаа нь энэ. ОХУ бол ЗХУ биш учраас би ингэж хэлэв. ЗСБНХУ мэдээж Дэлхийн 2-р дайны үед зарлаж байсан. Харин 1992 онд төрсөн шинэ төрт улс цэрэг дайчилгаа зарлаж байгаагүй. Чечений дайнаар бэлтгэл хүчин буюу цэргийн анги нэгтгэлүүдээс гэрээгээр цэргүүдийг сонгон авч дайчилж байв. "Чечен рүү явж байлдах хүн байна уу?" гэхэд гараа өргөөд л явчихна. Гэхдээ энэ дайчилгаа байгаагүй, одоо ч тэр (зарим нэг хулхидалтыг үл тооцвол). Хулхидалт гэдэг нь анх тэд Украины батлах хамгаалахтай байлдана гэж бодоогүй хэрэг. Ерөнхийлөгчийн нууц шийдвэр байсан учраас.
Харин одоо жинхэнэ утгаараа цэргийн дайчилгааг зарлалаа. Путин хэлэхдээ "хэсэгчилсэн дайчилгаа" гэж онцолсон (300 мянга). Энэ юу гэсэн үг вэ? Цэргийн дайчилгаа 1-р, 2-р, 3-р гэх мэтээр үргэлжилдэг. Эхлээд цэргүүдийн саналыг нь авахгүйгээр шууд албадлагаар дайчилна (энэ бол нэгдүгээр дайчилгаа - хүний тоо гүйцвэл зогсоно), дараа нь 2-р дайчилгаа гэж явж болно. Хэрэв цэрэг дуусвал, шууд хэлчихье, насанд хүрсэн эрчүүдийг дайчилна. Үүнийг нөөц цэрэг гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл 50 хүртэлх насны эрчүүд бид угтаа цэргүүд (ахлагч, түрүүч, байлдагч нар) юм. Монголд жил бүр цэргийн бүртгэл явагддаг нь ийм учиртай.
Украин одоо эх орноо хамгаалахаар 7 дахь (8 байж магадгүй) удаагийн цэргийн дайчилгааг зарлачихаад байна. 1 сая гэж Украины удирдлага мэдээллэсэн боловч 700 мянган цэргийн албан хаагчид 2/3 нь фронт дээр үлдсэн нь бусад хотуудаа манаж байна. Орос улс сайн дурынхан болон гэрээт албан хаагчдаа нийлүүлээд 300 мянга гаран бэлтгэгдсэн туршлагатай цэргүүдийг оролцуулж байгаа. Тэд өдөр шөнөгүй байрлалаа хамгаалан байлдаж байна. Хүн хүч дутагдсанаас үүдэлтэй асуудлууд урган гарсан ба тэрний нэг үр дагавар нь Харьков мужаас Оросын цэргүүд ухарсан явдал гэж үзэцгээж байна. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Путин "хэсэгчилсэн" дайчилгаа зарлаж байгаа юм байна гэж би дүгнэлээ. Гэхдээ Оросын батлан хамгаалах мэдэгдэхдээ дайчлагдсан цэргүүд дайснуудынхаа барааг харахгүй (дуран хэрэглээд ч чадахгүй) гэсэн. Юу гэхээр шинээр дайчлагдсан цэргүүд галын шугамд бус харин арын эгнээнд чөлөөлөгдсөн газар нутгийг манах үүрэг хүлээнэ гэж.
Тун удахгүй (9-р сарын 27-нд) Донетск, Луганск, Херсон болон Запорожская мужуудад бүх нийтийн санал асуулга явуулж ОХУ-д нэгтгэх бололтой. Харин цэрэг дайчилгаа 10-р сарын 1-нээс албан ёсоор эхлэнэ гэж байна. Цаг хугацааны дэс дарааллын хувьд ойлгомжтой, цэрэг дайчилгаа нь эзлэн түрэмгийлэх ажиллагаатай холбоотой гэхээсээ илүү газар нутгаа хамгаалах зорилго агуулна гэсэн үг.
Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглаж байгаад сэтгэгдлээ нийтлэх болно.
Хариулах
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.