
Хятад, Солонгос хөгжихгүй. Орос, Япон хөгжинө.
Хятад, Солонгосын хөгжил бол түр зуурын үсрэлт. Хүн үсрээд дараа нь буудаг бол угаасаа өндөрт байгаа хүн буухгүй, буулаа ч тодорхой хугацааг зарцуулна. Ийм л энгийн ойлголт юм. Хүн бүр Хятадын зуун, Хятадын үсрэнгүй хөгжил гэж ярьж байгаа ч үнэндээ Хятад үсрээд хамгийн дээд цэгтээ очсон нь энэ. Үүнээс өндөр үсрэх боломжгүй, Өмнө Солонгос ч адилхан.
Тэгвэл яагаад Орос, Япон гэвэл тэд үсэрдэггүй. Тэд мод руу авирч буй. Харин Хятад, Солонгос мод руу яаж авирахаа мэддэггүй эсвэл авирч чаддаггүй эсвэл авирах чадваргүй. Өндөрлөгт гарсан нь ялдаг гэдэг утгаар хэлж байна.
Тиймээс бид Хятадтай нялуурах хэрэггүй юм. Хятад нь Африк, Ойрх Дорнод шиг үзэл бодол, гарал үүслээрээ олон хэсэг болж хуваагдах юм. Солонгос буцаад ядуу болно. Япон нь үүнийг далимдуулж хоёр Солонгосыг өөртөө нэгтгэнэ. Орос зүүн Европыг авна. Америк нь харуудын асуудлаас болж хойд ба өмнөд (магадгүй зүүн ба баруун эрэг) гэж хуваагдана. Тэгэхээр Монголчууд бид эртнээс Орос болон Японтой өнөөдрөөс харилцаагаа зузаатгаад эхлэх хэрэгтэй.
Америк, Хятад хоёр дэлхийн хүчирхэг гүрэн болчихлоо гээд баярлаад байх шиг байна. Гэвч энэ хоёр хүчирхэг гүрэн биш юм. Хүчирхэг гүрэн гэвэл Их Британи, Орос, Япон, Герман дөрөв л байна (лалын ертөнцийг төлөөлж Иран нэмэгдэх байх). Энэ дөрөв цагийн аясаар томорсоор, орчин тойрноо залгисаар байх болно. Учир нь энэ дөрвөн улс дэлхийн хамгийн зарчимтай, туршлагатай, хатуу ёс жаягтай. Хятадын коммунизм хол явахгүй шалтгаан бол коммунизм гэгчийг байгуулахын тулд тэд үндэсний үнэт зүйлээ үгүй хийсэн. Тэд монголчуудаар үеэ таслуулсан, одоо Манжийн төрийг магтан дуулдаг, Күнзийн хэдэн үгийг цээжилдэг, хоол, торго, даалимбаны технологио хадгалж үлдсэн, одоо Хятад шилэн барилга, хурдны галт тэрэгний зам тавих, одоо тренд болоод байгаа Амеркийн болон Германы технологийг хулгайлж давтаж хийх, нутагтаа салбар байгуулахаас өөр сонголт байхгүй. Хөгжил гэдэг бол барилга байгууламж, худалдаа наймаа, дэд бүтэц бус харин үндэсний суурь хүмүүжил юм. Гэтэл өнөөгийн Хятадад нэг ч тийм юм байхгүй. Орост бол тэр нь үлдсэн. Сайтар ажиглаваас Хятад өөрийгөө алдсан байдаг бол Орос хэдий социализмыг анх өөр дээрээ туршсан байдаг ч (олон сая хүнээ хэлмэгдүүлсэн ч) шашин, уламжлал, ёс заншил, соёлоо хадгалсан байна. Харин Хятад нь Манжийн дарлалаас өмнөхөөсөө танигдахын аргагүй өөр болжээ. Миний ойлгосноор Манж нар Хятадыг үндэстнийх нь хувьд хүйс тэмтэрсэн бололтой.
Хариулах
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.