Бүртгүүлэх

Нэвтрэх


Нууц үгээ мартсан

Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.

Бүртгүүлэх

Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.

Хүмүүс яагаад худлаа ярьдаг вэ?

Хүмүүс яагаад худлаа ярьдаг вэ?

Эвгүй байдлаас гарахын тулд. Үнэнийг нуух бас худлаа ярьсанд тооцогдоно. Яагаад гэвэл үйлдлээрээ худлаа ярих шаардлагатай болно, амьдрал зогсохгүй учраас. Тэгэхээр бид бүгд худалч байх нь. Тэгвэл яагаад бид худлаа ярьдаг вэ? Үүнд шалтгаан бий. Үнэндээ бид бүгд худлаа ярьдаг эсвэл тийм биш мэт дүр эсгэдэг, эсвэл ямар нэгэн зүйлээр түүнийг халхалдаг. Яаж гэж үү? Бидний бүтээсэн бүхэн үнэнийг нуух хэрэгслүүд юм. Хувцаслалт, машины загвар, дуу хөгжим, урлаг, гоо сайхан гэх мэт нь бүгд амьдралын бодит мөн чанарыг далдалж түүнийг чимэглэдэг юм. Гэтэл амьдрал үнэндээ яргын хөндий шиг зүйл юм. Бид зүгээр үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. 40 гараад бид ойлгож эхэлдэг бол залуу байхдаа бид төөрөлдсөн байдаг. Юу гэсэн үг гэхээр таны харж, сонсож  байгаа бүхэн үнэн биш. Мөнгө хүртэл хийсвэр бүтээл - хүний бүтээл. Капитализм нь бидний амьдралыг сонирхолтой болгохоос цаашгүй зүйл. Социализм дампуурсан шалтгаан бол хүмүүсийг хангалттай зугаацуулж чадаагүйд байдаг юм. Харин капитализм бол амьдралыг сонирхолтой болгож чаддаг. Черчиллийн хэлснээр капитализмаас өөр илүү дээр системийг бид олж чадаагүй байна. Ирээдүйд олох уу үгүй мэдэхгүй.

Хүн төрөлхтөн асар их мөнгө, цагийг урлагт зарцуулж байдаг. Бараг бүх зүйл урлаг. Бид байшингаа барихдаа хүртэл урлагийг шингээж байна. Нарны гэрэл ордог цонхнуудтай дөрвөлжин байр байхад болох биз дээ? Гэтэл бид загварыг чухалчилдаг. Энэ нь бид өөрсдийгөө хуурах дуртайг илэрхийлнэ.

Үнэн бол муухай зүйл. Гэхдээ бид заримдаа үнэнийг хэлэх шаардлага үүсдэг. Ялангуяа ажил хэрэг дээр. Харин бусад асуудал дээр үнэнийг хэлэх үнэхээр шаардлагагүй. Байдлыг улам дордуулна. Хэрэв бид бүх үнэнээ ярьдаг бол амьдрал шал утгагүй болно. Гэхдээ өөртөө худлаа ярьж болохгүй. Үнэнийг гаргах, гаргахгүй байх шаардлага, цаг үе гэж бас байна. Үнэнийг хэлснээр та сайн хүн болохгүй. Тийм болохоор сэтгэл зүйн нэлээд бэлтгэлтэй хүмүүс үнэнийг сонсдог ажил хийх хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол үнэнээс хол байх хэрэгтэй.

Гишүүний тухай : НамуунБагш

Хариулах