"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-02T14:24:18+08:00

    "Буруу зүйл гэж юу вэ?" гэсэн асуултад би хариулсан байгаа. Зөв зүйл гэж буруу биш зүйл. Нэмж хэлэхэд зөв гэж бодож байсан зүйл буруу болох тохиолдол бий (мөн эсрэгээрээ). Зөв бурууг тодорхойлох төгс тодорхойлолт байхгүй. Жишээ нь хүн зорилго тавиад өөрийгөө зөв зүйл хийж байна эсвэл тухайн зүйлээ зөв хийж байна гэж бодож түүндээ итгэл төгс байж болно. Гэвч нөхцөл байдал цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөн тэр нь буруу болж хувирч болно. Тэр тохиолдолд засвар хийх хэрэгтэй болно (шинэчлэх ч юмуу). Эсвэл тухайн хүн өөрөө мэдлэг боловсролоо дээшлүүлснээр аливааг харах өнцөг нь өөрчлөгдөн зөв гэж бодож байсан зүйл нь буруу болохыг ойлгож болно. Ингээд хувь хүн, байгууллага, улс орон, хүний нийгэм үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж алдаанаасаа суралцан сайжран урагшилж байх хувь тавилантай. Үүнийг туршлага гэж нэрлэх байх. Туршлагаа хүн авсанд аваад орох нь харамсалтай тул хойч үедээ бичиж үлдээдэг аж. Тэрийг боловсрол гэж нэрлэнэ. Боловсрол авснаар залуучууд эцэг өвгөдийнхөө алдааг давтахгүйгээр дууссан цэгээс эхлэн түүнийг гишгүүр эсвэл тулгуур болгон ашиглан цааш явдаг жамтай. Үүнийг том зургаар нь нэрлэвэл тухайн улсын түүх, соёл, ёс заншил, уламжлал болно. Түүхээ мартвал ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг ийм учиртай үг. Өөрөөр хэлбэл юу ч мэдэхгүй, чадахгүй гэсэн үг. Юу ч чадахгүй, мэдэхгүй учраас бусад улс орны туршлагыг авч хэрэглэхээс өөр замгүй. Тэгснээр тухайн улс үндэсний онцлогоо алдаж даган дууриагч болж хувиран өнөөх багшаа болгож авсан улсаас соёлын хувьд, ертөнцийг үзэх үзэл, амьдралын философийн хувьд нэг их ялгарахгүй (царай зүс нь бол хуучнаараа) болдог аж. Багшаа болгосон улсынхаа түвшинд яагаад ч очиж чадахгүй. Сайнаар бодоход ердөө муухан нэг хувилбар (хуулбар) нь болж явах болно. Ингэж доошоо орохгүйн тулд ахмадуудынхаа бүхий л амьдралаа зориулан хийж бүтээсэн зүйлс дээр дөрөөлөн өдий зэрэгтэй яваа бид тэдэндээ хүндэтгэл үзүүлж байх ёстой юм.

Хариулт үлдээх