"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Докдо арал Японых уу, Солонгосынх уу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2022-01-22T18:16:46+08:00

    Япон тэнгис дэх арлууд. Японоор Такэшима (Өндөр арал), солонгосоор Докдо (Ганцаардмал арал). Википедиад монгол хувилбар нь байгаагүй учраас холбоос оруулсангүй.

    Солонгос нь эдгээр арлуудыг өөрсдийн хошуу нутаг Үллөн-гүнь арлын нэг хэсэг гэж үздэг бол япончууд Оокиношима арлуудынхаа үргэлжлэл гэж үздэг. Хоёр улсын хуурай хилийн бараг тэг голд байрладаг. Гэхдээ харьцуулах юм бол Солонгосын хойгийн эрэгт бага зэрэг ойрхон.
    1905 онд Японы эзэнт гүрэн энэ арлуудыг авсан байна. Тэр үед Солонгос айхтар эсэргүүцэл үзүүлээгүй (хүчинд автсан байх). 2-р дайны дараа холбоотнууд Японоос тэдгээр арлуудыг хураан авсан ч Солонгост эргүүлж өгсөнгүй. Үүнээс үүдэн хэнийх ч биш болчихоод байсан боловч Солонгос нь Японоос илүү Докдод ач холбогдол өгч өөрийн болгохоор чармайсаар байна. Харин Япон дөнгөж 2008 оноос Такэшима нь Японы арал мөн болох тухай ярьж бичдэг болсон байна. Дайны дараах Сан-Францискогийн гэрээнд Солонгосын өмч гэж тусгаагүйгээс болж маргаан өнөөг хүртэл үргэлжилж буй.

Хариулт үлдээх