"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

Эхнэрээ дагаж дэлгүүр хэсэх нь гутамшиг

Нийтлэл

Дэлгүүр хэсэх бол эмэгтэйчүүдийн хийдэг зүйл. Тэнд нэг бол нүд нь гэрэлтэж хараа нь бэлчсэн хүүхнүүд үгүй бол эхнэрээ дагаж залхсан нөхрүүд явж байгаа. Ганцаараа явж буй эрэгтэйчүүд тэнд байхгүй - байгаа бол тэр гомо. Хүүхнүүд эдийн шуналтай учраас худалдан авалт хийж байж санаа нь амарна, худалдан авалт хийхгүй нэг ч хоногийг ардаа хийж чадахгүй - худалдаж аваад л байна, хэзээ ч сэтгэл нь ханахгүй. Эрэгтэй хүн тийм биш, эрчүүдэд үнэндээ юу ч хэрэггүй. Эрчүүдийн ганц хүсдэг зүйл нь хүндлэл (эхнэр хүүхдээсээ авах хүндлэл), тэгээд л боллоо. Гэхдээ "гутамшиг" гэдгийг би зөвхөн үүнтэй холбох гээгүй. Эхнэртээ ганц үг хэлчихэж чаддаггүй, эхнэрийнхээ үгээр үргэлж байдаг, төлөвшөөгүй, учраа мэдэхгүй, будилсан, яагаад гэрлэснээ ч ойлгоогүй, юу хийж яваагаа ч мэдэхгүй нөхрүүд ингээд эзэндээ хөтлөгдөж яваа нохой шиг болчихдог. Эхнэр нь үглэнэ гэхээс айгаад байгаа хэрэг л дээ. Тэрнээс биш хүндлэлийн тухай санахын ч хэрэггүй.

Эмэгтэйчүүд угаасаа хүндлэл гэдгийг мэддэггүй бодгаль - "Юу яасан ямар хүндлэл?" гэнэ. Муулж байгаа юм биш, төрөлхийн тийм юм. Тэд зөвхөн айдас гэдэг юмыг л мэднэ. Гэхдээ тэдний айдас эрчүүдийн айдсаар өөр феномен. Тэд айхаараа л "хүн шиг" болдог. Айдас байхгүй болонгуут зан авир нь "доголдож" эхэлнэ. Айлгах асуудал өнөөдөр байхгүй учраас түр тайвшруулахын тулд мөнгөөр тасралтгүй угжих юмуу яахийн? Гэтэл эрчүүдэд тийм их мөнгө байхгүй, эхнэрээ давсан цалин авах боломжгүй тохиолдолд нэг бол орон дотроо эхнэрээ "хангаж" чаддаг байх хэрэгтэй (хүүхнүүдийн сексийн дур хүсэл нь бас хэмжээ хязгааргүй учраас нэлээд чалх сайтай байх шаардлагатай гэсэн үг). Гэхдээ энэ бас нэг төрлийн "боолчлол" - секс боол. Эрчүүд "дилдо" биш, эхнэрээ бүрэн "хангах" гэдэг ойлголт байхгүй - тэднийг зүгээр л хэзээд "бэлэн байдаг" гээд ойлгочих. Эр хүн секс хийхийг хүсвэл хийнэ, хүсэхгүй бол хийхгүй. Сексийг эр нь эхлүүлдэг болохоос эмэгтэй нь биш. Үүнтэй санал нийлэхгүй бол кино бага үз гэж зөвлөе. Өөр нэг чадвар бол амбиц болон харизма - энэ бас сэтгэл зүйн маш өргөн сэдэв учраас ингээд орхиё.

Сэтгэгдэл бичих