"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

  1. Манжийн есөн эрүү гэж Манжийн төрийн 9 шат дамжлагатай тамлах арга. Хэрэг хүлээлгэх, байцаах үйл ажиллагаа (шүүхийн шийтгэл биш). Энэ аргыг Манжийн засаг зөвхөн Монголд хэрэглэдэг байгаагүй. Хятадад ч мөн адил хэрэглэдэг байсан ч бага зэрэг ялгаатай. Хятадад илүү харгис хандаж байсан нь харагддаг. Миний ойлгосноор манай монгол ноёд Манжийн удирдлагатай зөвшилцөн энэ 9 эрүүг хэрэглэхээр авч тохирсон гэж. Дээр нь шүүхийн тогтоол гарсан тохиолдолд шүүгдэгчийг нарсанд хорих, толгойг нь авах (сэлмээр хүзүүг нь цавчих) байв. Үгүй бол шүүх хурал хийсэн болоод л хөл гарыг нь тайрах, 1000 хэсэг болгон тасдах гэх мэт хамгийн адгийн шийтгэлийг Манж нар Хятадад хэрэгжүүлдэг байж.

    Хятадад Манжийн шүүх ял уншиж буй

    Баабарын хэлснээр Манж нар монголчуудад "арай дээр" ханддаг байсан гэх ба шалтгаан нь бичиг үсэг, хэл яриа төстэй, адилхан нүүдэлчин гаралтай улс учраас элэгтэй байсан гэнэ. Тухайлбал хятадуудыг нэг дор цугларахыг хориглож байсан бол монголчуудад тийм хориг үйлчлээгүй гэх. Хэдийгээр Манжийн хаанд үйлчилж байсан ч монгол ноёд ялгаагүй монгол хүмүүс учраас дээрээс (Манжаас) тогтоосон хууль дүрмийг биелүүлэхдээ цалгар байсан гэхэд болно. Зарим нь яахав өс хонзонгийн зорилгоор матаас бичдэг байсан гэдэг.

    Монгол дахь Манжийн шүүх ял уншиж буй

    Тэгвэл Монголд хэрэгжиж байсан мөрдөн шалгах ажиллагааны эрүүдэн шүүх аргуудг доор жагсаая. Ташрамд: Өнөө цагт шийтгэх хуулийн "Эрүүгийн хууль" гэсэн нэрийг өөрчлөн "Гэмт хэргийн тухай хууль" болгох төсөл их хурлаар ороод дэмжлэг аваагүй байдаг). 

    1. Туйван (гуядах)

    Модон саваагаар занчиж буй - ял гүйцэтгэгчийн хоёр туслах шийтгэгдэгчийг хөдөлгөөнгүй барина

    Манжийн төрийн шийтгэлийн хэлбэр Хятадад хэрэгжиж буй байдал - Модон саваагаар өгзөг рүү нь занчиж буй

    2. Төөнүүр (халуун төмрөөр түлэх)

    Дээлийг нь сөхөж өгзөгийг нь ил гарган доош харуулж хэвтүүлээд гуяыг нь халуун зүйлээр төөнөж буй

    3. Дүүжлүүр (хурууны үеэс дүүжлэх)

    Эрхий хуруунаас нь дүүжилсэн байх ба хөл доор нь 5 давхар тоосго тавьжээ

    4. Сараалж

    Сөгдүүлж суулгаад өвдөгний араар шургааг тавин хоёр тал дээр нь хүн гишгэж буй

    5. Хавчуур (шилбээр хавчих)

    Сөгдүүлж суулгаад өвдөгний араар шургааг тавин хоёр тал дээр нь хүн гишгэж буй

    6. Шаахай (шаахай эсвэл төстэй зүйлээр алгадах)

    Монгол гэрийн гадна ноёны хоёр зараал шаахайны ул хэлбэртэй модоор ядуу бололтой нэгэн эрийн хацар руу нь занчиж буй

    Шаахайны ул хэлбэртэй модоор хацар руу нь занчиж буй

    7. Хонгор азарга (дөрөв хөллөх)

    Дөрөв хөллөн модон чөдөрт дөнгөлөгдсөн хүн

    8. Хулсан хадаас (зураг олдсонгүй) - Хумсны завсар хулс шаахыг хэлнэ

    9. Чавчирга (урт банзаар жанчих)

    Нэг хүн нөгөө хүнээ модон саваагаар занчиж буй бөгөөд гурван хүн гэрчээр харж зогсоно

    Шилдэг хариулт

Хариулах