Ногдвор гэж юу вэ?
Нийтлэл
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Ноогдвор ч гэдэг. Алинаар нь бичих тухайд богино эгшигтэйгээр ногдвор гэх нь зөв байх. Яагаад гэвэл хуучин монгол бичгээр ᠨᠣᠭᠳᠠᠪᠤᠷᠢ буюу "ногдабури" гэж бичдэг. Хэрэв урт эгшигтэй бол жишээ нь таавар гэдэг үг шиг (ᠲᠠᠭᠠᠪᠤᠷᠢ "тагабури") ноогдвор - "ногодабури" гэж бичих байсан биз. Санал нийлэхгүй бол хариу бичнэ үү.
Математик: Тоог хуваахад гарах хариу.
Тоог үржихэд гарах хариу нь үржвэр (үржигдэхүүн × үржилт = үржвэр).
Тоог нэмэхэд гарах хариу нь нийлбэр (нэмэгдэхүүн + нэмэлт = нийлбэр).
Тоог хасахад гарах хариу нь ялгавар (хасагдахуун - хасалт = ялгавар).