Пиво мууддаг уу?
Нийтлэл
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Мууддаг. Гэхдээ пивонд агуулагддаг спирт болон pH (устөрөгчийн ион) нь бактери үржих замыг хаадаг тул хичнээн хугацаа өнгөрсөн ч хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй, харин үнэр амт нь өөрчлөгдөнө. Тасалгааны температурт хадгалах (мэдээж задлаагүй үед) хугацаа нь 5-9 сар байдаг бол хөргөгчинд 2-3 жил хадгалж болно - чанар нь алдагдахгүй. Задалсан тохиолдолд хүчилтөрөгчтэй холилдон урвал явагдаж 1 хоногийн дараа муухай амттай болно, хөргөгчинд хийвэл арай удах байх. Гэхдээ гэрлээс (нарны болон хиймэл гэрлээс) далд байлгавал хадгалах хугацаа уртасна. Задалсан пивог амыг нь сайтар таглаад сэрүүн, гэрэлгүй орчинд хадгалах хэрэгтэй, гэхдээ хөлдөөж болохгүй.
Нэг шил пивог би орныхоо доор тавьж мартаад 2 жил гарангийн дараа олоод уулчихсан, зүгээр л байна лээ.