Авторитар дэглэм гэж юу вэ?
Нийтлэл
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Автор (латинаар autoritas - үүсгэн байгуулагч, санаачлагч) гэх үгнээс гаралтай олон улсын нэр томъёо болж хувирсан энэ үгийг монголчууд хэрэглэхээс өөр аргагүй. Тоталитараас ялгаатай нь эдийн засаг, улс төрийн эрх чөлөөг буюу сөрөг хүчний үйл ажиллагааг хязгаарлахгүй байж болно.
Тэгэхээр авторитар дэглэм нь төрийн ардчилсан тогтолцоотой байж болох боловч хамгийн гол нь цөөнхийн үзэл санааг орхигдуулдаг, тэдэнд эрх зүйн хувьд боломж олгодоггүй. Тэгснээр ардчилсан чөлөөт сонгуулийг ном журмын дагуу шударга явуулсан ч сөрөг хүчин ялалт байгуулах боломжгүй байдаг. Бас төрийн бодлого үр дүнгээ өгч улс орон нь эдийн засгийн хувьд тогтвортой, иргэд нь ажил орлоготой, төрийн үйлчилгээ сайн, гадаад худалдаа нь ашигтай байхад сонгогчид өөр хэн нэгнийг эсвэл нам эвслийг сонгохоос болгоомжилдог аж.
Үүнээс улбаалан нэг хүн тасралтгүй олон жил төрийн эрхийг атгах боломжтой болдог. Авторитар дэглэмтэй улсууд ерөнхийлөгчийн засаглалтай байдаг нь учиртай. Сонгодог ардчилсан зарчмаар бол авторитар дэглэм бий болохоос сэргийлэх үүднээс тухайлбал ерөнхийлөгч нь 4 жилээр зөвхөн хоёр удаа сонгогдоно гэж үндсэн хуулиндаа заалт оруулдаг бол авторитар дэглэмийг тогтоохыг санаархаж буй этгээд (нэгэнт сонгогдсон ерөнхийлөгч) бол хамгийн түрүүнд энэ заалтыг үндсэн хуулиасаа авч хаях шаардлагатай болдог бөгөөд ганцаараа үүнийг хийж чадахгүй учраас парламентад олонх болсон нам, эвсэл болон төрийн бусад чухал институттай хуйвалдах хэрэг гардаг юм.
Сөрөг энерги ялгаруулсан нэр томъёо байгаа биз дээ? Ардчилал ярьсан нөхөд харлуулчихсан юм. Үнэндээ дэлхий дээрх бүх дэглэм (ардчилсан бай, үгүй ч бай) авторитар.
Америкийг долларын зуутын дэвсгэр дээрх Бенжамин Франклин, өнөөгийн Хятадыг Мао Зедун, ОХУ-ыг Путин байгуулсан, Британи угаасаа хаант засаглалтай (эрх мэдэлгүй гэдэг ч үнэндээ тэр нь худлаа). Анхны суурь философийг нь бариад явж байгаа улсууд. Тэдгээр философи нь мэдээж хэрэг тухайн санаачилсан нөхөртэй холбогдоно. Эзэн хүнгүй философи гэж угаасаа байхгүй. Бас философигүй улс төрийн үзэл гэж байхгүй.
Философи бол ертөнцийг үзэх үзэл. Ертөнц гэхээр сүртэй сонсогддог байх, гэхдээ тэр зүгээр оюун санааны үнэт зүйл, амьдрах ухаан, шударга ёс - том зургаараа нийгмийн тогтолцооны суурь зарчим. Тэр нь ямар ч байж болно, зарим хүнд тэр нь гаж санагдаж болно, нөгөө хүнд таалагдаж болно.
Хувьсгалын удирдагч Рухолла Хомейни дээр тогтож буй өнөөгийн Ираны дэглэмийг авторитар гэдэг нь зөв. Гэхдээ Америк өөрөө бас авторитар. Британийн хүнд сурталаас залхаж чөлөөт нийгмийг байгуулсан хувьсгалын удирдагч Бенжамин Франклины үзэл санаа дээр тогтож буй өнөөгийн Америк бол авторитар. Ерөнхийлөгч нь солигдоод юу ч өөрчлөгдөхгүй. Тэнд Бенжамин Франклины "сүнс" (түүний үл үзэгдэгч гар) байж л байгаа, Иранаасаа ялгагдах юм байхгүй. Дээр хэлсэнчлэн үзэл баримтлалын ялгаатай.
Америкт үнэндээ Ираны эмэгтэйчүүдийн эрх чухал биш. Юу чухал гэхээр Ойрх дорнодод хэн хяналтаа тогтоох нь чухал. Тэдний ойрын холбоотон Саудын Арабын эмэгтэйчүүдийн эрх бүр илүү зөрчигддөг ч тэд тэр талаар ярьдаггүй.
Европт Оросын төрийн тогтолцоо сонин биш. Тэдэнд юу сонин гэхээр Оросын байгалийн баялаг сонин. Европ угаасаа л Оросын эрдэс баялаг, энергийн эх үүсвэрээс хамааралтай учраас өөрсдийн компаниудыг тийш нь оруулах сонирхолтой. Гэвч Орос өөрийн мэдлийн толгойтой учраас болохгүй байгаа. Үгэнд нь орохгүй байгаа ямар ч улсыг тэд "авторитар" гэх нэр хаяг зүүх ба нөгөөдүүл нь ч тэдний хяналтад орохгүйн тулд ерөнхийлөгчийнхөө эрх барих хугацааг сунгах, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах зэрэг арга хэмжээ авдаг. Америк яагаад чөлөөт сонгуультай хэрнээ ноён нуруугаа хадгалаад байдаг гэхээр эдийн засаг нь аварга том, найдвартай, савлагаа багатай, суурь нь бат бөх байдагт оршино.
Ер нь бол нуруугүй ардчилал бол (жишээ нь Баруун Европ, Өмнөд Солонгос, Япон гэх мэт) улс биш зүгээр эдийн засгийн форум. Япон хаантай гэх боловч Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америк нь ирээд ялагдлын бэлгэ тэмдэг болгож үндсэн хуулиар нь "төмсгийг нь сугалчихсан" юм. Тэгэхээр том гүрнүүдийн зодоонд жижиг улсууд чирэгдэн ордоггүй юм гэхэд зодооныг харж зогсохоос хэтрэхгүй ба тэгээд ялсан талыг нь даган баясах ёстой болдог. Даган баясахын тулд тэдний санал болгосон бараа үйлчилгээг заавал авах ёстой. Энэ дэлхийд жинхэнэ утгаараа биеэ даасан улс бараг байхгүй.
Европ бол Британийн "колони". Ялтын гэрээг (хэрэв санаж байгаа бол) гуравхан "баачка" хийсэн - Америк, Британи, ЗХУ. Дэлхийг хэрхэн хувааж идэх тухай гэрээ л дээ. Газрын баялагтай үгүй нь тэдэнд хамаагүй. Газрын баялагтай бол сайн, байхгүй бол хүн амыг нь ашиглана (хямд ажиллах хүч эсвэл бүр үнэгүй), хүн ам цөөтэй бол байршлыг нь ашиглана (цэргийн бааз, нисэх буудал, радар гэх мэт), байршил муутай бол ногоо тарина, хөрс муутай бол боловсруулах (стандарт багатай) үйлдвэр барина, ер нь бол юу дуртайгаа хийнэ. Британи дэлхийг шимж амьдарсаар ирсэн. Лондонгийн язгууртнуудыг тансаг ордонд өдөр шөнөгүй наргиулж цэнгүүлэх гэж дэлхий нийтээрээ хуруу хумсаа хуйхалдаг байлаа. Хааны гэр бүл нь дэлхийн өнцөг булан бүрт (одоо болтол) эзэмшил газар нутагтай, засгийн өдөр тутмын ажилд оролцохгүй ч гэлээ төрийн хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг (эсвэл түүн дээр нь гарын үсгээ зурдаг), хамгийн гол эрх мэдлүүдийг өөртөө төвлөрүүлчихсэн. Тийм мөртөө бүгд найрамдах (ардын) засаглалтай шинээр тогтсон улс орнуудыг "авторитар" гээд чичлээд байдаг.
Тэгэхээр тухайн улс авторитар, тоталитар дэглэмтэй эсэх чухал биш. Гол нь тэр дэглэм ард түмэндээ үйлчилж чадаж байна уу, ард түмэн нь тухайн байгуулсан нийгмийн бүтэц зохион байгуулалтад сэтгэл хангалуун байна уу гэдэг нь чухал (уг нь бол зүгээр судалгаа явуулаад болчих зүйл). Жишээ нь Сингапурын дарангуйлагч гэгддэг Ли Куан Ю ард түмнийхээ дунд нэр хүндтэй (дэлхийд нэр хүндтэй), тэрээр өнөөгийн Сингапурыг байгуулсан. Нөгөө Өмнөд Солонгост цэргийн эргэлт хийдэг генерал Чонь Дү-Хуань бас байна, тэр бас Америкийн дэмжлэгтэй хэрнээ авлигад идэгдээд байсан "ардчилсан" засаглалыг түлхэн унагаж (Америк өөрөө Чонь Дү-Хуанийн ард байсан ч гэж ярьдаг) дэг журам тогтоосон. Тийм болохоор авторитаризм бол байдаг л зүйл. Тэр бүү хэл уламжлалт гэр бүл авторитар - Хамгийн ахмад нь буруу зөвийг дэнсэлж байдаг. Ер нь бүх гэр бүл уламжлалт байх ёстой. Орчин үеийн либерал гэр бүл бол гэр бүл биш, тэд зүгээр гэр бүл болж тоглож буй.
Автократ гэж бас байдаг л даа, гэхдээ энэ үгний анхны утгыг нь алдагдуулж мушгин гуйвуулсаар "дарангуйлал" гэдэг утгаар хэрэглэх болсон, ялангуяа Европ (тэр дундаа Франц). Анхны утга нь грекээр "өөрөө өөртөө эзэн" эсвэл "бие даан шийдвэр гаргах эрх чөлөө" гэх юмуу? байсан. Дундад зууны үеийн дураараа, хэрцгий хаад (Оросын царь эсвэл Османы султан) нарыг ардчилсан маягийн Грек соёлтой Европчууд тэгж нэрлэдэг байгаад одоо бол зөвхөн ном зохиолд яригдахаас бус бодит өнөөдөр амьдралд бол хэрэглэх шаардлагагүй. Автократ зөвхөн таг хаалттай нийгмийн бичиг үсэггүй тэнэг мангар ард түмэнтэй газар хэрэгжих боломжтой байдаг.