"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

  1. Яг ч "гахай" гэж хэлээгүй. Түүний бичсэн «Малын ферм» (Animal Farm) номонд амьтад эрх чөлөөгөө олж авч буй тухай гардаг. Гэвч хувьсгалыг удирдан хийсэн гахай бас "дарангуйлагч" болж хувирдаг. Үүгээрээ тэр эрх чөлөө хэврэг байдаг тухай хэлэх гэж оролдсон. Үнэндээ "Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтад илүү тэгш эрхтэй" гэж номныхоо төгсгөлд хэлсэн. Тэгэхээр "... илүү тэгш эрхтэй" гэсэн нь сонирхол татаж буй.

    Илүү тэгш эрх гэж юу вэ? - Эхлээд дарлагдсан ардууд босож хувьсгал хийдэг. Дарангуйлагчаа аваад хаячихсан, одоо яах вэ? Хэн нэг нь удирдах хэрэгтэй. Удирдагчаа дундаасаа сонгож гаргадаг. Гэтэл тэр нь нэг мэдэхэд дарангуйлагч болчихдог. Хувьсгалын эсэргүүг барина, их хөрөнгөтэй бол хураана, хамаагүй ярьж болохгүй. Өөрөөр хэлбэл эрх мэдэл өөрөө "илүү (тэгш) эрх". Сталинизмийг шүүмжилж буй. Тухайн цаг үеийн (20-р зууны дунд үеийн) сэтгэл зүй л дээ.

Хариулах