Гэр бүлийн үнэт зүйл гэж юу вэ?
Нийтлэл
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Гэр бүлийг улс/нийгэм гэж бодъё, тэгвэл нэгдмэл, холбооны, үндэстэн улсуудын үнэт зүйл гэж байдаг. Тэд үнэт зүйлсээрээ нэгдэж эсвэл хуваагдан оршдог. Тэд нэг цул болох хүсэл байхгүй, шаардлагатай бол үнэт зүйлээ хамгаалж үхэхэд бэлэн. Тэгвэл үнэт зүйл гэж юу вэ, яагаад тэр тийм чухал гэж? Энэ тухай доор өгүүлэмз.
Америкийн үнэт зүйл бол эрх чөлөө. Ярьдаг юм нь л эрх чөлөө - шоронд олон жил хоригдсон хүн мэт. Бусдад гай болохгүйгээр дураараа байх гэдэг санаа. Энэ бол Английн эрхтэн ямбатнууд, язгууртан, сүм хийдийн удаан хугацааны дарлал мөлжлөг, хавчлага мөрдлөгөөс залхсан байдал.
Европ нь бөөн феминизм. Эртний Грекийн философи, Францын хувьсгал нөлөөлсөн байх. Европын орнууд хэл соёлоороо ялгарахаас үнэт зүйл нь ерөнхийдөө нэг (хоорондоо зодолдож тэврэлдсээр тэр). Атлантын далайн зүүн эрэгт шахцалдсаар одоо ижилсэж буй.
Ази, Ойрх дорнод бол шал тусдаа асуудал. Тэд индивидуализмд итгэдэггүй, нийтийн эрх ашиг нэгдүгээрт гэдэг. Эцгийн эрх ёс, ах захаа хүндлэх, шатлан захирагдах уламжлал, хүйсийн ялгавартай байдал.
Тэгэхээр юун яадаг-ийдэг "үнэт зүйл", хэнд хамаатай, ямар хэрэгтэй зүйл гэж? Үнэндээ энэ бол эрчүүд хоорондын үзэл бодлын зөрчил, ялгаа. Эмэгтэйчүүдэд тэр нь нэг их сонин биш. Өөрөөр хэлбэл эрчүүд "бид авгай хүүхэдтэйгээ ингэж амьдарна (амьдардаг, амьдарч ч ирсэн) битгий гай бол гэж байна - амьдрах арга барил, тогтоосон дүрэм, зарчмуудаа хамгаалаад байгаа хэрэг. Энэ хуучинсаг үзэл биш, зүгээр л туршлага, "ой санамж".
Ахиад, яагаад "үнэт зүйл" гэж, "өндөр үнэтэй" нэг зүйл байгаад байх шиг байна - гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй боловч нэг л их үнэтэй? Үнэтэй байх нь аргагүй. Учир нь эцэг өвгөдийнх нь зааж сургасан бүх зүйл үүх түүх эд хогшилтойгоо уламжлагдан өөрт нь ирсэн байхад нэг л өдөр юу ч болоогүй мэт тэр бүхнээ хаяад шал өөр юм яриад явчих уу? Тийм зүйл байхгүй, тэгвэл сүйрэл - салбадай, сармагчин болно, хаа нэгтээ хэн нэгэнд зарцлагдаад явах болно (хүүхдүүд нь ч гэсэн), хөл дээрээ эргээд босох гэж долоон үеэ туулна.
Тийм болохоор гэр бүлийн үнэт зүйл, уламжлалыг дутуу үнэлж болохгүй. Тэр юунаас ч илүү үнэтэй, мөнгө юу ч биш.
Хуучны уламжлалт гэр бүлийн соёл. Орчин цагийн гэр бүлтэй хамаагүй зүйл. Хайр, хүндлэл, харилцан ойлголцол, бие биедээ буулт хийх, хүлээн зөвшөөрөх, үүрэг хариуцлагаа ухамсарлах гэх мэт бол үнэт зүйл биш дараагийн асуудал. Гэхдээ орчин цагт ч уламжлалт гэр бүл байхыг үгүйсгэхгүй.