"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

Кино үзэх бол цагийн гарз

Нийтлэл

1 цаг хагас гэдэг амьдралын урт хугацаа ажээ. Би кино үзэх дуртай байлаа - Санаа зоволтгүй би олон юм нуршихгүй, гол санаануудаа хэлээд явъя.

Кино үзэх, видео тоглоом тоглох хоёр уг санаа нь яг ижилхэн байж таарав. Эхлээд би тоглоом тоглох донтолтоосоо салж аваад "киног хүн болгон үздэг юм хойно" гээд үзээд байв. Гэтэл үзэж дууссаны нэг л мэдрэмж өгдөг юм байна. Нэгдүгээрт би цагаа дэмий үрсэнээ мэдэрнэ, хоёрдугаарт баярлж гуниглаж ахиад баярласан ч бодит байдал би юу хийгээгүй, ямар ч асуудлыг шийдээгүй байгаагаа ойлгоно. Ингээд юу болоод өнгөрөв гээд харахаар юу ч болоогүй. Тэгэхээр кино бол үзэгдэл, өрнөлөөрөө хүнийг барьцаалдаг.

Яагаад бид ийм болчихов гээд бодоод үзтэл энэ зүгээр капитализм гээч нь аж. Ийм тогтолоцоонд хүмүүс мөнгө олох аргыг яаж ийгээд олдог. Олохдоо хүмүүсийн сэтгэл зүй дээр нь тоглолт хийдэг. Жишээ нь түргэн хоолны сүлжээ газрууд энэ тал дээр мэргэжлийн. Сайхан үнэртэй, амттай харагдах хоол боловч идсэн хойно мөнгөө дэмий үрсэнээ ойлгодог шиг.

Амьдралынхаа цаг гучин минутыг хэрэгтэй хэрэггүй кино үзэж өнгөрөөснөөс 15 минут уянгалаг хөгжмийн аялгуу дор ганцаараа мэдрэл муутай мэт бүжиглэсэн нь хавь илүү дээр. Эсвэл зүгээр хана ширтээд дуу чимээгүй өрөөнд зөвхөн өөртэйгээ хамт юу ч хийхгүй, юу ч сонсохгүй, юу ч үзэхгүй суусан нь дээр - тэгвэл сэтгэлд ямар нэгэн "хоосрол" дараа нь үлдэхгүй сайхан.

Бас нэг зүйл, киноны үйл явдлууд амьдралаас хол тасархай. Яахав амьдралд байдыг зүйлсийг харуулж болно, гэхдээ кино зураг авалтын сул тал гэж бий. Эцсийн бүлэгт кино гэдэг зураг, хөгжим хоёр л юм. Энэ хоёр (зураг, хөгжим) нийлээд амьдрал болдоггүй. Киноноос үнэр гарахгүй, бүх чимээ нэг зүгээс, дүрс нь дандаа хагас дутуу, орчныг нь хүссэнээрээ эргүүлж тойруулан харах боломжгүй. Киноны төгсгөлд гол дүр нь тэмцэлд яллаа л биз, тэгээд би яах юм? Баярлах ёстой юу?

Сэтгэгдэл бичих