"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

  1. Хүйсийн тэгш эрхийн үзэл. Төр засагтаа хандсан тэмцэл болохоос эрчүүдэд хандсан тэмцэл биш юм. Зарим хүмүүс бодохдоо феминизм гэж эрчүүдийг үзэн ядах (мисандр) үзэл эсвэл эрчүүдийн толгой дээр гарч суух (матриархи) үзэл гэж. Үнэндээ бол тийм биш. Энэ бол ердөө л хүйсийн тэгш эрхийн төлөөх тэмцэл. Гэхдээ харамсалтай нь сүүлийн үед матриархи буюу эхийн эрхт ёсны төлөөх тэмцэл болж хувирсан (яахав, олон нийтийн дэмжлэг муутай л даа). 19-р зууны сүүлээр, 20-р зууны эхээр феминист хөдөлгөөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсээр 20-р зууны хоёр дах хагас гэхэд нэлээд амжилтад хүрч 21-р зуун гарахад санаагаа бүрэн гүйцэлдүүлж авсан байдаг. Тухайлбал эрэгтэйчүүдтэй адил хэмжээний цалин авах, төрийн сонгуульд оролцох, өмчлөх, бизнес эрхлэх гээд тухайн үед Америк, Европт хориотой байсан зүйлсийг эрх баригчдаар хууль гаргуулан зөвшөөрүүлж байв. Харин одоо эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан нэг ч хууль байхгүй болсон, зарим тохиолдолд квот тогтоох замаар эмэгтэйчүүдийн төрийн институциудад удирдах, шийдвэр гаргах түвшинд бодлого тодорхойлох, оролцоог нэмэгдүүлэх гэж оролдож буй. Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахын тулд бүхнийг хийж байна (архи, тамхины хэрэглээг хязгаарлах, зөрчлийн хуулинд гэр бүлийн хүчирхийллийн тухай бүлэг оруулах г.м ). Шаардлагуудыг нь хүлээн авч хэрэгжүүлсээр одоо феминистууд зорилгодоо 120% хүрсэн. Одоо тэд тэмцэх сэдэвгүй болчихоод байна. Илүү эрхтэй болсон. Тэр илүү эрх эмэгтэйчүүдэд бүр төвөг болох хэмжээний болж байна. Үүнээс үүдэн гэр бүл салалт багасах биш эсрэгээрээ өссөн нь тусдаа ярих сэдэв байх. Гэхдээ хохирогч нь хүүхдүүд юм.

  2. Femina (латин үг) - эмэгтэй, ~ism (грек үг) - үзэл. Ингээд "эмэгтэй үзэл" гэхэд хайшаа юм, "эмэгтэйчүүдийн төлөөх үзэл" гэх юмуу? Коммунизмтай зэрэгцээд бий болсон зүйл. 1900-1914 оны хооронд, Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Марксистууд болон Үйлдвэрчний эвлэлийнхэн жагсахад тэдэнтэй цуг л явж байсан. Тухайн үед дэлхий нийтэд "тэгш эрх" гэдэг юм моодонд орж байлаа.

    Тэгш эрх гэдэг нь эхэндээ ангигүй нийгэмтэй болцгооё, бие биенээ баян ядуу, гарал үүслээр ялгаварлахгүй байцгаая гэдэг санаагаар анх эхэлсэн. Ер нь бол Францад болсон иргэний хувьсгалын "халдвар" байсан юм. Францын хувьсгал болоход Жан Жак Руссо, Жон Локк зэрэг философичид, харин дараагийн Октябрийн хувьсгал болоход Карл Маркс, Фридрих Энгельс нарын онолчид нөлөөлсөн. Тухайн үед борчууд бичиг үсэггүй байсан тул хувьсгалч клубуудийн лекторууд олны хөл ихтэй газар өндөр дуугаар хүмүүсийг ятгадаг байв - Өнөөх уншсан номнуудаа энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлаж буй. Гэтэл амбицтай хүүхнүүд бас зүгээр байсангүй: "«Тэгш эрх» гээ биз дээ?! Бид хүн биш юмуу?!" болоод явчихсан.

    Үнэндээ, эмэгтэйчүүдэд феминизмийн тухай ойлголт огт байгаагүй юм. Тэд улс төр огт сонирхдоггүй байлаа. Гэртээ ахуйн асуудалдаа дарагдаад юун тэрэнтэй манатай. Харин цөөн хэдэн "галзуу" авгай нар жагсаж тэмцэж байсан юм. Тэдний хүсэл эрчүүдтэй яг адилхан эрхтэй болох тухай буюу сонгууль өгөх/өрсөлдөх, ажил хийх, өмчлөх, бааранд орох, ан хийх, боксдох, барилдах, архи уух, тамхи татах, юу дуртайгаа өмсөх гэх мэт. Томас Жефферсоны "Бүх эрчүүд ижил эрхтэй бүтээгдсэн" гэснийг яваандаа "Бүх хүн..." болгож өөрчлөөд НҮБ-ийн хананд хадчихсан. Ингээд тэдний энэ "соёлын эсрэг үзэл" (counterculture ) нь ялж дэлхий нийтийн "зовлон" болсон юм.

    • @Ганбилэг Феминизм нь соёлын эсрэг үзэл, харин соёл нь эцгийн эрхт ёс, мөхөс миний ойлгож байгаагаар. Эцгийн эрхт ёс нэгэнт халагдсан гэхээр бид соёлгүй нийгмийг бүтээсэн болж таарч байх шиг байна.

    • @Ганбилэг Хэрэв femina (эмэгтэй) + ism = feminism бол vir (эрэгтэй) + ism = virilism гэж бас байх ёстой. Virilism гэж яах аргагүй "эрэгтэйлэг" гэж орчуулагдаад болдоггүй. Тэгвэл нөгөөх нь "эмэгтэйлэг" юм байна. Эмэгтэй хүн "эмэгтэйлэг", эрэгтэй хүн "эрэгтэйлэг" байдаг бол сайхан л байна. Үнэхээр тийм бол феминизмийг дэмжмээр байна, харамсалтай нь эсрэгээрээ.

  3. Барууны нийгмийн өөрчлөлтийн үе шатууд маш тодорхой байдаг. Тэд феодлын нийгмээс капитализм руу, капитализмаас социализм руу ерөнхийдөө шилжсэн. Энэ нь тэдний хувьд хийгдэхээс аргагүй шинэчлэлт байлаа. Учир нь эхлээд газар тариалан, дараа нь үйлдвэржилт, тэгээд автоматжуулалт явагдсан учраас шинжлэх ухааны ололтуудыг дагаад нийгэм нь өөрчлөгдөхөөс өөр замгүй болсон.

    Феминизм газар тариалангийн үед байгаагүй. Газар тариалангийн үед бүх зүлийг гараар хийдэг байсан болохоор гадаа ажиллахад маш хэцүү байлаа. Булчин шөрмөсөөрөө амжиргаагаа залгуулдаг байв. Эрчүүд тамхиа алган дээрээ унтрааж болдог болтлоо эвэршсэн байдаг байв. Тийм болохоор эмэгтэйчүүд сэтгэл хангалуун байв. Эрчүүд гадаа, эмэгтэйчүүд гэр дотроо. Гадаах ажил хэцүү, гэр доторх ажил ч мөн адил. Гэхдээ ялгаа нь гадаах ажил нь биеийн хүч шаардах, бохир завааан нөхцөлтэй учраас эмэгтэй хүнд тохирохгүй. Ийм үед феминизм боломжгүй. Гэр бүлийн уламжлалт харилцаатай хэвээр байв. Нөхрөө алдана гэдэг тэжээгчээ алдсантай адил. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хууль байхгүй, нөхөртөө хаягдвал амьдрал нь там болж хувирдаг. Зарим нь хүүхдээ тэврээд гудамжинд гуйлга гуйгаад зогсдог байлаа, бусад нь ерөнхийдөө эмсийн хүрээлэнд очиж биеэ үнэлдэг байв. Тийм болохоор эхнэр хаягддаг байсан болохоос нөхөр хаягдана гэсэн ойлголт байдаггүй байв. "Хаягдана" гэдэг ойлголт эмэгтэйчүүдийн зовлон байлаа. Нөхөр хаягдаад яав л гэж, нэг газар ажил олж хийгээд хүүхэн эргүүлээд явчихдаг, ямар ч асуудал байхгүй.

    Капилизмийн буюу үйлдвэржилт явагдаж эхлэхэд бүх юм өөрчлөгдөж эхэлсэн. Технологи хөгжихийн хэрээр түүнийг дагаад бүтээмж дээшилсэн. Хөлсөө дуслуулан байж хийдэг ажлуудыг машин техник богино хугацаанд гүйцэтгэдэг болсноор гадаах ажлууд хүнд хүчир, бохир заваан байхаа болив. Амьдрал сайжирсан гэхэд болно. Энэ байдал эмэгтэйчүүдэд боломж нээж өгдөг. Хэдийгээр эр эм хоёулаа гадаа ажиллах боломжтой болсон ч эрчүүд зөвшөөрөхгүй байлаа. Зөвшөөрөхгүй байсан нь бас шалтгаантай. Хэрэв эмэгтэйчүүд ажил хийгээд явчихвал нөгөө гэр бүлийн харилцаа яах болж байна? Нөхрөө "та" гэж хүндлэхээ болино, "салсан ч яадаг юм" болоод явчихна. Тийм болохоор нэлээд удаан хориглож үзсэн. Гэвч хаант засаглалууд ар араасаа нуран унаж эхлэдэг. Хаан явна гэдэг нь аав нь гэрээсээ явж буй, өөртэйгээ хамт хамаг соёлын үнэт зүйлээ аваад арилав. Оронд нь бүгд найрамдах засаглал гарч ирдэг. "Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглохоор" болдог. Бүгд "эрх чөлөө" ярьж эхэлдэг. Эмэгтэйчүүд сонгох эрхийг өгсөнөөр тэд улсын тэргүүн хэн байх, ямар хууль хэрэгжүүлэхийг мэддэг болов. Намууд эмэгтэйчүүдэд таалагдах гэж оролдоцгооно, тэдний есөн цагаан хүслийг нь биелүүлэхээр ам уралдана амлацгаана. Ингэж эмэгтэйчүүдээ тэд хяналтаасаа алдсан байдаг юм :) Феминизм ялсан.

    Мэдээж Баруун Европ найтаахад дэлхий нийт ханиад хүрдэг болсон цаг. Тэд феминист бодлогоо бидэнд өнөөдөр ч  тулгасаар байна. Тэд мөнгөтэй, нөлөөтэй улсууд бид үг сөрж чаддаггүй. Тэд дэлхийн санхүүгийн системийг барьдаг хүмүүс, биднийг амархан ажилгүй болгоно. Феминизмийн нэг сайн тал нь хүн бүрийг ажил орлоготой байлгаснаар эдийн засаг тэлдэг. Бас эмэгтэйчүүд их үрэлгэн учраас эдийн засгийг идэвхжүүлдэг. Худалдан авалт багасахад тухайн улсын эдийн засаг хямардаг. Ираныг жишээ болгож болно. Барууныг даган баясаж байгаад гэнэт 1979 онд бодлоо өөрчлөөд хувьсгал хийчихсэн. Одоо эдийн засгийн хоригууд мэдээж нөлөөлж байгаа, гэхдээ гол нь тэнд феминизм байхгүй учраас эдийн засаг нь удаашралтай, хүн амтай нь харьцуулахад авсаархан эдийн засагтай. Мөнгөө дэмий зүйлд зарцуулдаггүй гэсэн үг. Америк шиг хэрэглээ ихтэй амьдрал, том хөөсөрсөн эдийн засаг нөгөө үндэстэн дамнасан хэдэн барууны корпорацуудад л ашигтай. Ажлаа хийлгэж цалин өгнө, эргээд тэдэнд гарсан бүтээгдэхүүнээ зарчихна, зуун хувийн ашигтай.

  4. Хүмүүс нэг зүйлийг ойлгодоггүй. Яаж ч мушгин гуйвуулаад бидний амьдарч буй энэ нийгэм бол эрчүүдийн зохион бүтээсэн "элэг авмаар" зүйл (яагаад "элэг авмаар" зүйл болохыг доор тайлбарлана). Зарим эмэгтэйчүүд эрчүүдийн энэ "элэг авмаар" зүйлийн тоглоомын дүрмээр аж төрж бүр "амьсгалж" байгаагаа ч мэддэггүй. Феминистүүд бол үүнийг ойлгосон хэсэг эмэгтэйчүүд (тархи нь эрэгтэй хүнийх шиг ажилладаг учраас дургүй нь хүрээд байгаа) юм. Гэлээ ч үнэндээ тэд эрчүүдийг яагаад ч дийлэхгүй. Зарим зүйл дээр дийлж буй мэт янз харагддаг ч үр дүн нь үргэлж өөрсдөд нь хохиролтойгоор тусдаг.

    "Элэг авмаар" нийгэм. Феминистүүд бодохдоо, эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй болголоо гэж олзуурхаад байх шиг байна. Тэднээс нэг зүйлийг асуумаар байдаг, "Эмэгтэйчүүд яагаад нүүрээ буддаг вэ?" xD

    Яагаад гэвэл таалагдах гэж тэр. Хэнд таалагдах гэж? Сонирхож буй эрдээ... Түүнд таалагдаж яах юм? Хүүхдийг нь гаргахыг хүсээд байгаа юм. Эмэгтэйчүүдийн байгалиас заяагдсан туйлын зорилго ердөө энэ, өөр юу ч байхгүй. Тэд аль нэг салбарт очоод тэндэхийн эрчүүдтэй өрсөлдөж чадахгүй. Байгалийн өгөгдөл нь, бүтэц зохион байгуулалт нь угаасаа тийм биш, харин хэн нэгэн хүчирхэг эрийн нөмөр нөөлөгт орох. Энэ бол бүр тэдний амьдралын утга учир. Гэтэл одоо ядарсан тэр эмэгтэйчүүдийг энэ "фашистууд" эрчүүдийн замаар явуулах санаатай.

    Эрчүүдийн ертөнц бол харгис хэрцгий, өршөөлгүй. Эрчүүд хоорондоо тасралтгүй цусгүй тулаан хийж байдаг. Тэд бие биенээ устгахыг боддог. Төр нь тэдний тэмцлээс ашиг гаргах хууль дүрэм баталдаг, хэн нэгэнд хэт давуу байдал олгодоггүй л болохоос энэ нийгэм чинь эрчүүдийн зодооны талбар юм. Хэрэв тийш нь эмэгтэй хүнийг эр хүний дүрээр оруулбал тэндээс нэг бол цус нөжтэйгээ хутгалдаад гарч ирнэ эсвэл хүчиндүүлнэ. Тийм болохоор тэдэнд олдох цорын ганц таарч тохирох тохиромжтой ажил нь эрчүүдийг зугаацуулж алжаал ядаргааг нь тайлах (ялангуяа залуу эмэгтэйчүүд). Юу гэхээр дуулах, бүжиглэх, хоол унд зөөх, асрах сувилах, хэрэв зөвшөөрвөл биеэ үнэлэх. Тэгээд аз ивээвэл тэндээс нэг гайгүй "мангар" эрд таалагдаж аваад хүүхдийг нь гаргахаар тэндээс арилна. Энэ тийм муухай зүйл биш. Яг л зүй тогтолоороо явж байгаа нь тэр. Иймд феминистүүд амьдралгүй, бүтэшгүй зүйлийн төлөө тэмцдэг.

  5. Гурван төрлийн феминизмийн том урсгал байдаг. Тэгш эрхийн (Equity feminism), хүйсийн (Gender feminism), хохирогчийн (Victim feminism).

    Тэгш эрхийн феминизм нь хүйсийн феминизмээс бага зэрэг өөр. Тэд эцгийн эрхт ёсыг шүүмжилдэггүй. Өөрөөр хэлбэл уламжлалыг өөрчлөхийг шаарддаггүй, зөвхөн хуулиар тэгш боломжийг олгохыг шаарддаг. Сонгодог либерализмийн зарчмыг барьдаг. Тэр нь ч биелэгдсэн, одоо тэд сэтгэл хангалуун байгаа. Тэдний нэг төлөөлөгч нь Камилла Палья.

    Хүйсийн феминизм нь эцгийн эрхт ёсыг бүрэн халахыг, тогтсон уламжлалт хүйсийн гүйцэтгэх үүрэг харилцааг өөрчлөх, ингэхийн тулд төрөөс бодлого гарган ажиллах ёстой гэнэ. Жендерийн холбогдолтой хуулиуд бол тэдний хийсэн ажил. Хүйсийн тэгш бус байдлын тухай хэдэн ном бичиж хэвлүүлсэн Кристина Хофф Соммерс гээд нэг эмэгтэй бий.

    Хохирогчийн феминизм. Тэдний үзэж байгаагаар эмэгтэйчүүд бол эмзэг бүлгийнхэн. Үргэлж бэлгийн дарамт болон сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртөж байдаг аж. Эхнэр байх зовлонтой, салалт тэдэнд хүндээр тусдаг гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийг төрөөс онгойлон хамгаалах ёстой гэдэг. Гэр бүлийн, ажлын байрны хүчирхийллийн эсрэг тусгайлансан хуулиуд батлуулсан. Феминист тэмцэгч, нийтлэгч, хуйвалдааны онолч Наоми Вольф гэдэг эмэгтэй бий. Эрчүүдийн тогтоосон гоо сайхан, хувцасны стандартыг хангахын тулд эмэгтэйчүүд зовж зүдэрдэг гэх.

Хариулах