"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

Эр нөхөр бол өрхийн тэргүүн - гэр бүл хэмээх "жижигхэн улс"-ынхаа хаан нь мөн

Нийтлэл

Гэр орон бол зочид буудал биш:

Айл гэж хоёр болон түүнээс олон өрх нэг дор буусан байхыг хэлдэг. Өрх гэж ганц бор гэр, гэхдээ нэгэн бүтэн "гэр бүл" гэсэн санаа. Гэр бүл гэдгийн "бүл" гэж бүлэг хүмүүсийг хэлж буй. Бүлэг гэж зохион байгууллтай нэгдэл. Дэг журамтай байхгүй бол бүлэг биш сүрэг болно. Өрхийн тэргүүн гэж тухайн гэр бүлийн "толгой". Бүх чухал шийвэрүүдийг (хэзээ хаашаа нүүх, адуу малаа хэрхэх, хэнтэй ямар панз наймаа хийх гэх мэтийг) тэр гаргана. Эр нөхөр гэрийн хойморт заларч байх ёстой - сайн муу ч тэр хаан. Гэрийн зүүн жигүүрийг эхнэр нь, охид нь эзэгнэнэ, баруун жигүүрийг хөвгүүд нь. Зочин ирвэл хөвгүүд доошоо сууж зай тавина. Хааныхаа урдуур хойгуур яваад байхгүй - шаардлагатай бол тулганы доогуур тойрно. Хэн нэг нь байрыг нь эзлэн сууна гэсэн асуудал байхгүй.

Миний гэр бүл:

Гэр бүл нь өрхийн хүмүүс, ам бүл нь айлын хүмүүс. Ам бүлээ өвөө нь удирдана, гэр бүлийг аав нь удирдана, ах нь дүү нараа удирдана. Өвөө нь шууд ач нартайгаа харьцахгүй дам байдлаар харьцана. Өөрөөр хэлбэл хүүгээрээ дамжуулж харьцана, харин аав нь эхнэрээрээ дамжуулан  харьцана, ээж нь ахаар нь дамжуулан харьцана. Тогтолцоо ярьж байна. Нөхөр нь эхнэртэйгээ л гэр бүлийн асуудал ярина, хүүхдүүдтэйгээ тулж харьцахгүй (эрийн цээнд хүрэх үед нь магадгүй юм - хөвгүүд 10 нас жаахан гарлаа бол шууд эрийн цээнд хүрсэнд тооцно). Энэ утгаараа эхнэр бол гэрийн эзэгтэй (эзэн биш). Хэн ч хэнтэй ч юу ч хамаагүй ярина гэсэн тийм замбараагүй харилцаа байхгүй. Тэгэхээр гэр бүл, ам бүл гэж эр хүний "ард түмэн" юм. Тиймээс эхнэр "миний гэр бүл" ярих нь ёс суртахуунгүйн шинж. 

Эр хүн "гэрлэдэг", эм хүн "хүнтэй суудаг": 

Ам бүл чухал. Нөхөр нь нас барсан бол том хүү нь аавынхаа орыг залгана, эхнэр нь нас барьсан бол том охин нь, том хүү нь эхнэр авсан бол тус эхнэр нь гэрийн эзэгтэй болно. Удам залгах хүү байхгүй бол тэр өрхийн аж ахуйн ажил цалгардах учраас ам бүлийн эзэн (өвөө нь эсвэл эмээ нь) нөхөр олж өгнө. Гэр бүл гэж уярч дурлаад гэрлэчихдэг юм биш, маш чухал шийдвэр учраас (салах тухай ойлголт байхгүй) ахмадуудын шийдвэрээр болно. Эр хүн гэр бүл зохиодог, эм хүн нөхөрт гардаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гэр бүл зохиодоггүй, түүнд гэр бүл байдаггүй, байх ч үгүй. Эмэгтэй хүнд бол хүүхдүүд нь л чухал, өөр юу ч түүний санааг зовоохгүй - хүүхдүүдээ бодож л өөдтэй яваа нэг харыг дагана. 

Гэр бүлээс улс байгуулах: 

Монгол улс гэж монгол гэр бүлийг хэлж буй. Олон гэр бүл нийлж улс бий болдог. Ингээд монгол гэр бүл хоорондын харилцааг яг л нөгөө гэр бүлийн ёс зарчмаар зохицуулдаг. Гэр бүл байхгүй бол улс байхгүй - улс байгуулах шалтгаан, утга учир байхгүй. Хоёр толгойтой эсвэл огт толгойгүй улс гэж байхгүй. Улсыг ардаа гэр бүлтэй эрчүүд нийлж байгуулдаг. Байшин барилга, зам харгуй, цэцэрлэг сургууль, тог цахилгаан, машин техник гээд энэ бүх хог новшуудыг гэр бүлийнхээ төлөө бий болгодог. Эцэг өвгөдөөс нь үлдээсэн, сүнсээ шингэсэн хэл, бичиг соёл, уламжлал, зан заншлаа хэвээр нь хадгалан цааш авч явах, түгээхийн тулд цэрэг армитай байдаг. Тийм биш байсан бол монгол эр хүн зүгээр л нэг алиа салбадай эсвэл гадны нэг улсын утсан хүүхэлдэй болно. Гадны утсан хүүхэлдэй болчихсон эрийг ямар эр хүн гэх юм - амьдраад ч хэрэггүй, яана гэж ч ер нь амьдрах юм? Тийм учраас эрчүүд дайнд цусаа урсгаж байдаг. 

Сонгууль ба тэгш эрх:

Нам бол улс төрийн зохион байгууллтай бүлэглэл буюу үзэл бодлын нэгдэл. Ялсан нам засаглаж бодлогоо хэрэгжүүлдэг. Бодлого нь гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг. Гэтэл ардчилал нэрээр эхнэр нөхөр хоёр өөр намд санал өгдөг хуультай болов. Энэ бол дайсагнал, бүр урвалт. Эхнэр нь зүүний намд, нөхөр нь барууны намд элсэх юм гэнэ. Гэр бүлүүд дотроо ардчилсан зарчмаар санал асуулга явуулаад гэрийн эздүүдээ "таалагдахгүй байна" гээд солих уу? Тийм болохоор нэг гэр бүлээс нэг хүн буюу нөхөр нь сонгууль өгдөг байхад болно. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй (монгол ардын зүйр цэцэн үг - "хаана сайхан тэнд эх орон" гэж буй) учраас тэд улс төрийг хэзээ ч ойлгохгүй, дампууруулж хаяна.

Сэтгэгдэл бичих