Эр хүнд мөнгө, эд баялаг, тансаглал аль нь ч хэрэггүй
Юу хэрэгтэй байдаг гэхээр "хүлээн зөвшөөрөгдөх". Гэхдээ тэр хүссэнээр бий болдог зүйл биш. Тэр мөнгөөр хэмжигдэхгүй. Мөнгө яахав, үнэндээ тэр бол хүүхэд эмэгтэйчүүдийг баярлуулахаар бүтээсэн эрчүүдийн хэрэгсэл юм. Өөрт нь тийм их гялгар "хог новш" хэрэггүй - Тансаг байр, үнэтэй тавилга, олон янзын хувцас, гоё машин аль нь ч хэрэггүй. Төсөөл, өөрийнхөө бүтээсэн зүйлээ өөртөө өгөх үү? Тийм учраас эрчүүд бие биедээ бэлэг өгдөггүй. Өгөөд байх шиг байдаг би лав авахгүй - Шившиг.
Эр хүн нийгмийн амьтан, эмэгтэй хүн гэр бүлийн амьтан. Эмэгтэй хүн нийгмийг ойлгохгүй, эрэгтэй хүн гэр бүлийг ойлгохгүй. Эрэгтэй хүн эхнэр авна, эхнэр нь төрнө, гүйцээ - Мань эр цаашаа яахаа мэдэхгүй. Эмэгтэй хүн нийгэм рүү ороод бас юу хийхээ мэдэхгүй. Зүйрлэж хэлбэл "буруу гариг дээр буучихсан" юм шиг. Эр хүн хэзээ ч хүүхэд харж чадахгүй, эмэгтэй хүн хэзээ ч энэ эрчүүдийн бүтээсэн тоглоомын дүрэмтэй нийгмийн өрсөлдөөнд оролцож чадахгүй. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн адилхан биш - Сууриараа өөр.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл нэмэхийн тулд нэвтэрнэ үү.