"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

Ютуб нөгөө муу ядарсан блогчдыг бүр "алиалагч" болгоод хаячихлаа

Нийтлэл

Тоглоомгүй, үнэнээсээ алиалагч болох гээд байна.

Сүртэй гэгчийн зураг, гарчигтай юм хөгшин залуугүй тавьчихна. Тэгээд ороод үзэхээр жигтэйхэн ухаантай нөхөд. Хий хоосон хэл амаа билүүдээд л... Тэндээс нь авах юм нэг ч байхгүй. Охид хүүхнүүдийг хэлээгүй байна, тэд яахав дээ гоо сайхнаа бусдад харуулж гайхуулах нь зүйн хэрэг.

Үнэндээ тэдний буруу биш л дээ, алгоритмийн нөлөө. Удирдлагаас нь (Ютубээс) тэгэхийг албадаад байгаа хэрэг - бид анзаардаггүй л болохоос гэрээгээ ч уншихгүйгээр "зөвшөөрсөн" гэсэн кноп дарж гарын үсгээ зураад орон тооны бус "ажилчин" нь болж хувирдаг. Жишээ нь "Хэрэв та аль болох олон хүнд бичлэгээ хүргэхийг хүсэж байвал өдөр бүр шинэ мэдээлэл оруулах шаардлагатай" гэнэ. Дээр нь нүүр зураг сүртэй байх ёстой - нүдээ дүрлийлгэсэн, уулга алдсан, цочирдсон байдалтай харагдах ёстой. Бас болоогүй, хурдан түргэн зай завсаргүй ярих ёстой юм шиг байгаа юм. Ингээд хэнд ч хэрэггүй "хог" бичлэг бий болдог юм байгаа биз дээ.

Хүмүүст хэрэгтэй болоод л үздэг байлгүй дээ гэж үү? Үгүй, уйдсан хүмүүс цагаа нөхцөөх гэж дардаг. Харин цагаа нөхцөөх гэж үздэг аливаа ямар ч үзэгдэл юмс үнэ цэнэгүй байдаг юм. Тэгээд хэн хожих вэ? - Ютуб хожино (сурталчилгаа борлуулна), нийтлэлчид тэнэг харагдаад өнгөрнө, гүйцээ. Би амьдралаа лав ийм өрөвдөлтэйгээр өнгөрөөхийг хүсэхгүй. Өөрийгөө хүндлэх хэрэгтэй.

    • 1
    2026-01-07T22:36:19+08:00

    Хөөрхий амьтад хэдэн төгрөг хийх гээд байдгаараа хичээж байгаа байдал.

Сэтгэгдэл бичих