Гоо сайхан үнэхээр ертөнцийг аврах уу?
Нийтлэл
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Юу л бол. Гоо сайхан субъектив болохоос объектив биш. Хэрэв ертөнц сөнөж байгаа бол яалтай билээ. Мэдээж хэзээ нэгэн цагт сөнөх л байх.
Оюутан байхад манай философийн багш нэг удаа "Мод яагаад симметр байдаг вэ?" гэж асууж билээ. Би ч яахав тэнэг байсан болохоор хариулж чадаагүй. Тэгээд багш хэлж байна "Симметр бол гоо сайхан" гээд "Хэрэв навчис нь нэг тал руугаа хэт их ургавал юу болох вэ?" гэв. Би шууд "Үхнэ" гэчихэв. Багш нар руу сүртэй хараад "Өө яг зөв, мод унана. Гоо сайхангүй бол мод унана" гээд дараагийн сэдэв рүү орж байсан санагддаг.
М.Достоевскийн "Красота спасёт мир". Түүний санаа их сонирхолтой. Эхлээд гоо сайхан хэрхэн төрдөг тухай товчхон.
Хүн амьтан, ургамал ерөөс амьд организм хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн дундаас илүү үзэсгэлэнтэй болж гарч ирдэг. Яагаад? - Амьдрал тэр. Доор сийрүүлье.
Амьдрал тулаан дээр тогтох ба ялагч нь бүхнийг авдаг. Бүхнийг - Эд баялаг, нэр хүнд, эрх мэдэл. Гоо сайхан нь хүч чадал дээр тогтоно. Хүч чадал гэж юу вэ? - Эрүүл бие, саруул ухаан. Тэгэхээр гоо сайхан гэж эрүүл бие, саруул ухаан байх нь. Ингээд эндээс нэг санаа гарч ирж буй - Гоо сайхан бүхнийг авардаг.
Дээрхээс дүгнэвэл, гоо сайхан зүгээр ч нэг төрчихдөггүй аж. Түүнийг үүсгэдэг. Эмэгтэй хүний гоо сайхныг хэлж буй. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн нэг зоосны хоёр тал. Тэдний гоо сайхан хоёр өөр өнцгөөр илэрхийлэгддэг ч гэлээ чанарын хувьд эрэгтэй хүн ямар байна, эмэгтэй хүн тийм л байна.