Шөнөжин компьютерийн өмнө суугаад үүрээр унтдаг болчихлоо, үүнийг хэрхэн засах вэ?
Үүрээр унтаад үдээс хойш, заримдаа бүр орой болж байхад сэрнэ. Ингээд өдрийг алдчихна. Шөнө нойр огт хүрэхгүй, унтъя гээд ч чадахгүй, яаж хичээгээд нэмэргүй, тэгээд нар мандах дөхөж байхад л унтмаар аядах юм. Удаан үргэлжилбэл яваандаа ядаргаанд орох янзтай. Яаж зүгээр болгох вэ?
Сэрэхэд хамгийн тохиромжтой цаг бол өглөөний 6 цаг байдаг. Унтах бол орой 10-11 цагийн хооронд. Зөрчвөл нойр солигдоно. Сэрүүлгээ 6 цагт тавиад дуугарахад нь заавал босож занших (амралтын өдрүүдэд ч, оройтож унтсан ч адилхан). Тэгэхээр эхний удаад өдөржин хагас дутуу нойртой явах байх, гэхдээ оройн 10-11 цаг хүртэл тэсэх хэрэгтэй.
Би бас ажилгүй байхдаа өглөө 5 цагт унтаж үдээш хойш сэрдэг болчихсон байлаа. Ажилд ороод эрт босохоос аргаүй болоод засарсан.