Дэлхийн 1, 2-р дайны үр дүн юу байв?
Нийтлэл
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Ерөнхийдөө эзэнт гүрнүүд задарсан, тэдний колони байсан улсууд тусгаар тогтносон.
1-р дайны дайны дараа ялагдсан талууд болох Герман, Австри-Унгар, Осман, Болгар зэрэг эзэнт гүрнүүд задарч Европ тивд Австри, Унгар, Чехословак, Югослав, Ойрх Дорнодод Турк, Ирак, Палестин, Транс-Йордан, Сири, Ливан зэрэг шинэ улсууд төрсөн. Герман нь Африк болон Ази дахь колониудаа (Африкт: Танзани, Руанда, Бурунди, Намби, Камерун, Того. Азид: Шинэ Гвиней, Шинэ Зеланд, Каролины арлууд ) алдсан. Тэдгээрийг Франц, Британи хоёр "мандат" нэрээр өөрсдийн хяналтдаа авсан. Энэ нь мэдээж Германы уурыг хүргэж 2-р дайн эхлэхэд нөлөөлдсөн.
2-р дайны дайны дараа 1-р дайны ялагчид болох Итали, Япон нь 2-р дайнд Германы талд орж байлдснаар ялагдаж бас колониудаа алдсан. Дээр нь ялагчид хүртэл (Америк, ялангуяа Франц Британи хоёр) дайнд хүчээ тарамдсан байсан тул колониудаа хянаж чадалгүй алдсан - бослогуудыг дарах тэнхэл байгаагүй. Ингээд ахин шинэ улсууд бий болсон нь Польш, Энэтхэг, Пакистан, Индонез, Вьетнам, Филиппин, Израил, Египет, Ливи, Йордан, Саудын Араб, Ирак.
Гэхдээ ЗХУ нь Германыг ялахад үнэтэй хувь нэмэр оруулсан, олон сая хүнээ алдсан гэдэг утгаар газар нутгаа тэлж авдаг. Үр дүнд нь "хоёр туйлт" (АНУ, ЗХУ) ертөнц гэдэг нь бий болсон.
Товчхондоо ийм.