"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

«Түрүү гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт» гэдэг үгний тухай

Нийтлэл

Үнэндээ тийм үг байхгүй. Харин «Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр (шиг)» гэдэг үг бий. Санаа нь бол залуу хүн ахмад хүнийг үл хүндэтгэн харьцах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл хожуу ургачихаад эвэр шиг "чихнээсээ урт болох" (хожим төрчихөөд ахмадаа давж харьцах) гэж байна. Зэмлэх маягаар хэлдэг үг. Эвэр нь чихнээсээ урт хэдий ч чихгүйгээр тэр тус нэмэр байхгүй - ахмад үеэ залуу үеийнхэн нь сонсох ёстой гэсэн үг.

Гэтэл хүмүүс буруу хэлэхээс гадна буруу ашиглаж буй. Бүр Монгол хэлний их тайлбар тольд «Урд гарсан чихнээс хойно ургасан эвэр (урт)» гэснээ тайлбар нь "өмнөх үеийнхээс дараа үе нь илүү, хүнийг нас бага гэж голох хэрэггүй гэсэн санаа" гэсэн байх юм. Яахлаараа өмнөх үеийнхээс дараа үе нь илүү болчихдог байна? Монголчууд хэзээ ч ийм хачин утгатай зүйр үг үлдээхгүй. Ахмад үеэ "дээд үе" гэж хүндэлдэг ард түмэн.

Сэтгэгдэл бичих