"Чиний өнгө аястай сайхан монгол хэл минь. Эрлэг өвөг дээдсийн минь өв их баялаг". 
-Б.Ринчен

Ганбилэг

Капитализм ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: Энтертэйнмент

Нийтлэл

Юу гэсэн үг вэ гэхээр, капиталист оронд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь сайтар хангагдсан бол энтертэйнтмент салбарт «Бурхангүй газрын буг галзуурна» гэдэг шиг юм болдог аж.

Америкийн жишээн дээр бол кино продюссер, хамтлаг дуучдын менежерүүд нийтийн, ялангуяа шинэ үеийнхэн буюу залуучуудын дунд судалгаа явуулж тэд юу үзэж харах, сонсохыг хүсэж байна тэрийг нь өгөх болдог. Гэтэл нөгөөдүүл нь үргэлж шинэ зүйлийг хүсээд байдаг нь сонирхолтой - тэд нь нэг хэвийн зүйлээс амархан залхдаг бололтой, байнга шинэ зүйл нэхнэ. Ингээд нөгөө компаниуд тэрхүү шинэ зүйлийг нь өгөх санаагаар этгээд хачин зүйл сэдэж эхэлдэг. Жишээ нь кино:

1890-1930 он. Хар цагаан хөдөлгөөнт дүрс (дуугүй) кино - Хошин шог, хайр сэтгэл, үлгэр домог.
1930-1950 он. Өнгө оруулсан (техниколор) дуут кино - Хөгжмийн, адал явдалт, эх орончийн тухай.
1950-1970 он. Судалгаа дээр тулгуурласан шинэ Холливуд - Цензур багатай, анти-хэро (киноны баатар, гэхдээ уламжлалт кинонуудын баатруудыг бодвол хэрцгий, хувиа хичээсэн, дураараа, бага зэрэг ёс суртахуунгүй). Мөн бослого, нийгмийн асуудал, дайн, сексийн эрх чөлөөний тухай. Тухайлбал Бонни, Клайд хоёрын тухай (хоёр алуурчныг магтан дуулсан), Загалмайлсан эцэг (мафийн толгойлогчийн тухай).
1975-1990 он. Блогбастер (төсөв ихтэй, үзүүлбэртэй, компьютер график оролцсон) - Эскапизм (бодит амьдралаас зугатах үзэл), өсвөр насныхны сэтгэл зүй. Тухайлбал Оддын дайн, Терминатор.
1990-2000 он. Бие даасан (индепендент) бүтээлүүд ба киноны жанрууд нэмэгдэв - Ер бусын, уламжлалт бус хэв маяг, гэр бүлийн үнэт зүйлийн эсрэг /Counterculture/. Титаник, Хөөрхөн хүүхэн, Цэрэг Жейн.
2000-2020 он. Франчайзинг - Супер эмэгтэй, феминизм, ЛГБТ.

Дуу хөгжмийн тухайд:

1900-1930 он. Жааз, блюз (сонгодог хөгжмийн орчин үеийн хувилбар) - Өдөр тутмын амьдрал, хайр сэтгэл, ёс суртахуун.
1930-1950 он. Хамтлагууд бий болов - Крунер. Дотоод мэдрэмжээ даруухан байдлаар илэрхийлдэг.
1950-1960 он. Рок-н-ролл, кантри (нийтийн дуу) - Зугаа цэнгэл, шөнийн амьдрал, бүжиг, секс, хайр дурлал. Тухайлбал Элвис Пресли, Битлс, Роллинг Стоунс.
1970s–1980 он. Хард рок, панк, диско - Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, шинэ чиг хандлага, өнгө төрх. Лед Зеппелин, Секс пистолс, Би Жийс зэрэг хамтлагууд моодонд орж байв.
1990-2000 он. Алтернатив рок, хип-хоп, поп - индивидуализм, нийгмийн шүүмжлэл. Нирвана, Тупак, Спайс Гёлс, Бритни Спирс.
2010-2020 он. К-поп, латин, электрон хөгжим, 80-аад оны синтвейв (электрон хөгжим зонхилсон), андеграунд (өвөрмөц) - Феминизм, тэгш эрх, ЛГБТ.

Ингээд залуучуудын хувцаслалт, зан авир, үзэл бодол нь яг дагаад хувирч өөрчлөгддөг.

Сэтгэгдэл бичих