"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Болд

Гоо сайхан ертөнцийг аварна гэж ямар утгатай вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2022-01-18T22:12:41+08:00

    Гоо сайхан гэж юу вэ? гэсэн асуултад эхлээд хариулах хэрэгтэй болж байна. Миний ойлгосноор хэдий чинээ хүн ухаалаг байна төдий чинээ гоо сайхны мэдрэмжтэй байдаг юм болов уу. Мэдээж хүн нь бусад амьтадыг бодвол илүү гоо сайхны мэдрэмжтэй байх. Гоо сайхан гэж зөвхөн эмэгтэй хүний гадаад төрхний тухай биш байх. Илүү өргөн ойлголт учраас эрэгтэй ч хүний гадаад төрх, дотоод төрх, цаашлаад энэ ертөнцийн бараг бүх зүйлтэй холбогдоно.

    Гэхдээ нэг зүйлийг заагаад энэ бол хамгийн илүү гоо сайхан юмаа гэж хэлэх аргагүй. Яагаад гэвэл зарим хүнд таалагдаж байхад харин зарим хүний дургүйг хүргэж болно. Энэ ертөнцөд хүн гэдэг амьтан гэж огт байхгүй бол гоо сайхан гэж бас дагаад байхгүй. Юу гэвэл ертөнц өөрөө оршин байгаа байдлаараа (тэр ухамсартай байлаа ч) түүнд юу гоо сайхан, юу гоо сайхан биш нь огт падгүй. Хүмүүс бид л гоо сайхан гэдэг зүйлийг гаргаж тавиад байгаа. Тийм болохоор гоо сайхан гэдэг зүйл үнэндээ байдаггүй байх юм. Гэхдээ энэ тийм чухал биш. Гол нь хүн гэдэг амьтан юу мэдрэх нь чухал.

    Цаг үе өнгөрөх тусам хүмүүсийн гоо сайхны үнэлэмж, стандарт өөрчлөгдөж байдаг (бүх зүйл дээр). Барилгын гадаад болон дотоод дизайн, машины шинэ загвар, хувцасны тренд, нүүр будалт, үс засалт гэх мэт. Тэр ч байтугай хүний нүүрний пропорц, биеийн галбир хүртэл цаг үеийн хандлагатай.

    Дотоод гоо сайхан гэж байх ёстой нь ойлгомжтой. Энэ бол хамгийн чухал нь. Нийтээрээ аз жаргалтай, амар амгалан амьдрах нь бидний зорилго биш гэж үү? Амьдрал бол хэцүү. Ингэхийн тулд хүн тус бүр өөрсдийн зан үйлээс юуг анхаарахаас эхэлнэ. Эрчүүд ямар байх ёстой, ямар тохиолдолд яах ёстой вэ, тэд биеэ яаж авч явах ёстой вэ, ер нь хүн ямар байх ёстой юм!? Боломжтой нь боломжгүйдээ туслах ёстой биз дээ!? Хүүхэд багачууд ахмад хүний үгийг сонсох ёстой юу? Нөхөр нь эхнэрээ хайрлах, харин эхнэр нь нөхрөө хүндлэх ёстой юу?. Энэ бүх "ёстой"-нууд бол хүний дотоод гоо сайхан. Тэгэхээр гадаад гоо сайхан бол дотоод гоо сайхны шууд тусгал болно. Улс орон, дэлхий нийт сүйрээд эхлэхэд ямар юмны гадаад гоо сайхан ярих вэ.

    Нэг илүү зүйл хэлчихье. Сэтгэл зүйн талаас бол хүн эрүүл мэнд, аюулгүй байдалд нь заналхийлсан шинж чанартай зүйлийг хараад (гадаад байдал нь ямар байхаас үл хамааран) тэр зүйлийг муухай л гэж харна. Тэгэхдээ яагаад тэр зүйл өөрт нь айдас, түгшүүр төрүүлсэн нь хамаагүй. Муухай зүйлтэй холбогдвол өөрийг нь бас муухай болгоно гэдгийг л тэр хүн мэдэрч буй хэрэг.

    • 0
    2023-11-06T21:44:44+08:00

    Гоо сайхан бол мэдрэмж төдий. Гоо сайхан гэж ердөө л бусдад таалагдах мэдрэмжийн илэрхийлэл. Нүд хужирлахаас гадна, сэтгэл хужирлах ёстой. Гэхдээ хоёул хязгааргүй хэлбэртэй. Яг ийм гээд хэлчих гоо сайхан байдаггүй гэсэн үг.

    Үнэндээ гоо сайхан гэж огт байдаггүй. Хэрэв байгаа бол тэр нь хуурамч бөгөөд хийсвэр. Хятадын күнзийн сургаальд гоо сайхан, эд баялаг хоёр чөтгөрийн урхи гэсэн утгатай зүйл дурдагдсан байдаг нь үнэний хувьтай.

    Нөгөө нэг зүйл нь гоо сайхан тогтворгүй. Сайхан мэдрэмж өгнө, удалгүй тэр сайхан мэдрэмжийг өгөхөө болино.

    Өргөн утгаараа гоо сайхан гэж цэвэр цэмцгэр, эмх цэгц, дэг журамтай байдал юм. Хөгшин залуу, баян ядуу, царай биений харьцаа, хэлбэр үүнд огт хамаагүй.

Хариулт үлдээх