"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 10
    2022-03-02T02:23:49+08:00

    Алдаанаасаа суралцана л гэсэн үг шүү дээ. Хувь хүн алдаанаасаа суралцдаг шиг улс орон, үндэстэн, хүн төрөлхтөн бас алдаанаасаа суралцах шаардлагатай байдаг. Хувь хүн алдаагаа ой санамжиндаа хадгалж явдаг бол улс орон, үндэстэн, хүн төрөлхтөн тэгэх боломжгүй (үе солигддог) тул хойч үедээ бичиж үлдээдэг бөгөөд тэр зүйлийг түүх гэнэ. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг нь ийм учиртай. Алдаагаа санаж байхгүй бол тэрийгээ давтана гэсэн үг. Алдаагаа давтаад байвал хөгжихгүй, урагшлахгүй байрандаа цовхчоод байна гэсэн үг.

    Гэхдээ дунд болон их дээд сургуульд заадаг зөвхөн түүхийн хичээлээр залуучууд сургамж авдаггүй. Бусад бүх хичээл өөрийн гэсэн алдаа сургамж дээрээ тулгуурлан хөгжин сайжирч боловсролын хөтөлбөрт тусгагддаг. Аливаа зүйлийг хийж бүтээхэд түүнд шаардагдах мэдлэг, боловсрол хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэхдээ танаас өмнөх хүмүүсийн (өвөг дээдсийн) гаргасан алдааг давтахгүйн тулд эсвэл тэдний туршлагыг ашиглахын тулд мэргэжил эзэмших хэрэгтэй гэсэн үг. Мэргэжил гэдэг бол туршлагын уул уурхай.

    Тэгэхээр түүхийн сургамж гэдэг бол хөгжлийн түлхүүр юм. Хэрэв улс үндэстэн түүхээ устгавал мөхөж алга болдог (моралийн хувьд). Тийм жишээ өнөөдөр байж л байна. Ямар нэг хүчирхэг гүрэн өөр нэг улсыг эзлэн түрэмгийлж аваад сэхээтнүүдийг нь цаазлаад номын санг нь шатаачихад л тэр улс ой санамжгүй болно. Ингээд түүхийн сургамжгүй болсон улс өөр аль нэг гайгүй яваа улсыг бараадахгүй бол нүх рүү ойчих гээд байдаг. Сохор хүн шиг болж байгаа юм л даа. Тэгээд үйлдэл хийх болгондоо, бүх зүйлээ тэр улсаас асууж явах болно. Өөрөөр хэлбэл даган дуурайгч болно. Юу ч мэдэхгүй юм хойно даган дууриахаас өөр яалтай билээ.

Хариулт үлдээх