"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-02-22T23:16:12+08:00

    Гоо сайхан байхын тулд нүдэнд харагдах, чихэнд сонсогдох, сэтгэлд мэдрэгдэхдээ таалагдах ёстой. Таалагдах гэдэг нь аз жаргал өгч байдаг тэр зүйл. Аз жаргал өгч байдаг учраас түүнийг хайрлахгүй гээд яахав.

    Урлаг бол хүний бүтээсэн гоо сайхан гэж хэлж болно. Урлагийн тухай яригдахад заавал гоо сайхан давхар яригдана.

    • 0
    2022-05-27T21:46:08+08:00

    Хоёулаа нэг зүйл эсвэл зоосны хоёр тал. Гоо сайхан урлаггүйгээр орших боломжгүй, урлаг гоо сайхангүй бол тэр урлаг биш. Урлаг бол гоо сайхныг чимэглэгч, хөгжүүлэгч, боломжит туйлд нь хүргэгч. Гоо сайханд стандарт байхгүй, ямар нэгэн хэв маягт баригдахгүй. Сайхан мэдрэмж төрүүлэх арга нь олон янз байж болох бөгөөд тэдгээр аргачлалыг урлаг гэж нэрлэх байх. Иргэддээ эрх чөлөөг олгож байж урлагийг хөгжүүлнэ. Гэхдээ улс үндэсний онцлог, зарчим, хүүхдүүд багачуудынхаа хүмүүжил, тэдний ирээдүйд зориулан зарим нэг цензур (хориг, хязгаар) тавих шаардлага тулгарч болох юм. Аливаа зүйлийн хэм хэмжээг хэтрүүлэх нь сөрөг үр дагаварыг авчирна, гоо сайхан-урлагт хүртэл. Ардчилал, эрх, эрх чөлөөг (либерализм) улс эх орондоо (Монгол улс) тунхаглахдаа олуулаа сайтар хэлэлцэх нь зүйтэй. 7 хэмжиж 1 огтлох хэрэгтэй. Гадныханыг дууриахаас илүү дэлхийг байлдан дагуулах Монгол маягийн гоо сайхан, урлаг яагаад байж болохгүй гэж? гэх мэт. Бид дэлхийг нөмрөөд байгаа энэ глобализмаас эсэн мэнд үлдэх арга бодож олох ёстой, ингэх нь огт буруу биш.

    • 0
    2023-11-21T03:36:25+08:00

    Урлаг бол дүр эсгэсэн хиймэл. Гоо сайхан бол натурал. Урлагийг хүн бүтээдэг, гоо сайхныг байгаль бүтээдэг. Урлаг "мунхаг" бол гоо сайхан "ухаалаг". Өмссөн хувцас бол урлаг, харин бие нь гоо сайхан. Урлаг хязгаарлагдмал, гоо сайхан хязгааргүй. Тодорхой урлагаас хүн залхдаг бол гоо сайхнаас залхахгүй.

    • -1
    2022-02-24T17:16:02+08:00

    Энэ энгийн биш асуулт байна. Философи шинж чанартай, бас субектив. Гэхдээ огт хэрэггүй асуулт биш. Гоо сайхан бол хүний үнэлэмж (харьцангуй). Урлаг бол бүтээл (цензуртай).

    Оюун санааны хувьд гоо сайхан бол бид бүхний эрхэмлэдэг зүйлсийн нэг. Хүний амьдралд томоохон байр суурьтай зүйл мөн. Бид бүгд гоо сайхан гэж юу болох тухай мэднэ. Харин урлаг гэж юу вэ гэвэл бага зэрэг эргэлзэх байх. Учир нь түүнд стандарт байхгүй. Энэ бол урлаг, харин энэ бол биш гэсэн тийм хэм хэмжээ алга байна.

    Гэхдээ урлагийн нэг том төрөл кино, түүний академиуд болох Оскар, Алтан бөмбөрцөг кинонуудад зэрэглэл тогтоодог. Нэр дэвшүүлэн дараа нь шагнадаг гэхээр хэм хэмжээ байгаа ч юм шиг. Нийгмийн сэтгэл зүйд муугаар нөлөөлөх бүтээл гарч болно. Тэдгээрийг төрийн байгууллагын шүүлтүүрээр (манайхаар бол Харилцаа холбоо зохицуулах хороо) гарцаагүй ороод гардаг. Шалгалтад тэнцээгүй бол урлаг биш гэж үзэхээс өөр яалтай (порно кино бол урлаг биш).

    Олон улсын түвшинд өнөөдөр баримталж буй гол зарчим хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн либерал чиг хандлагатай. Дэлхийн дэг журмыг барууны орнууд тогтоож байгаа. Тэд урлаг ямар байх ёстойг тодорхойлж буй. Хэрэв өөр дэглэм (Орос, Хятад, Ойрх дорнод) ноёрхож байсан бол зарим нэг одоогийн тэргүүлэх урлагийн төрлүүдийг хориглох байсан биз. Эндээс харвал урлагийг гоо сайхантай шууд холбох нь учир дутагдалтай болохоор байна.

    Урлаг нь үнэ цэнэтэй байх ёстой. Тиймдээ ч бизнес болж хувирдаг. Ямар ч урлаг ардаа хэрэглэгчидтэй байх ёстой. Хэрэглэгчидгүй, түүний төлөө төлбөр төлөхөд бэлэн биш бол тэр дангаараа урлаг биш. Зураачийн бүтээл зөвхөн өөрт нь таалагддаг байж таарахгүй.

    Урлаг үнэндээ хаа сайгүй. Барилгын архитектор, тавилгууд, гоёл чимэглэл, хувцас загвар, машин гээд хүний бий болгосон бүх зүйл урлагтай холбогдоно. Тийм биш байсан бол бүгд ижилхэн хэлбэртэй саарал зүйл байх байлаа. Хүмүүсийн сэтгэлийн татсан урлагийн бүтээлүүд эсвэл зүгээр л худалдаанд байгаа бараа бүтээгдэхүүнүүд (гар утас, комьютер ч юмуу), тэр дундаа тансаг хэрэглээ (өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан), үйлчилгээ нь урлагийн бүтээл болохоос гадна тэд гоо сайхныг бас үйлдвэрлэж байна л даа. Тэгэхээр урлаг нь гоо сайхантай байх ёстой болж байна (компаниуд бараг л гоо сайхан бүтээхээр уралдацгаадаг гэхэд болно).

    Техникийн хувьд гоо сайхан бол эхлээд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт харагдах байдлаар цэвэр цэмцгэр, мэдрэгдэх байдлаар эвтэйхэн, хоёрдугаарт хэлбэр дүрсийн харьцаа, төрх (пропорци) нь зөв, хэрэглэх байдлаар аюулгүй, эцэст нь үзүүлэлт буюу хүчин чадал, энэ гурвын нийлбэр. Ингэсэн тохиолдолд дараа нь урлагийн тухай ярьж болно. Хэлбэр дүрсний (эсвэл аялгууны) сонголт хязгааргүй олон байж болно. Хүн бүрийн харах өнцөг өөр учраас тэр.

Хариулт үлдээх