"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-02-16T04:37:17+08:00

    Бусдад хэрэгтэй байх. Хэрэв та хэнд ч хэрэггүй гэх мэдрэмжийг авбал танд амьдрах сонирхол төрөхгүй. Төрөхгүйгээр барахгүй зүрх тань цохилох эрч хүчгүй болох бөгөөд таны нас тэр хэрээр богиносох болно. Тэгэхээр та бусдад хэрэгтэй байж л амьдрал тань утга учиртай болох нь байна шүү дээ. Үргэлж бусдад хэрэгтэй бай.

    Хэрэв хүмүүс танайд зочилбол хэзээ ч төвөгшөөж болохгүй. Зочломтгой байж байгаа бүхнээрээ дайлах хэрэгтэй. Та хүний энэ ертөнцийг ганцаараа туулж чадахгүй. Амьдрал тийм ч амар зүйл биш. Гэхдээ бусдад гай болж болохгүй. Аль болох хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. Хүмүүс юунд дуртай билээ?

    • 0
    2022-02-16T05:05:47+08:00

    Миний бодлоор бол урлаг. Би урлагт хайртай. Урлаг бол гоо сайхан. Хүнийг гарцаагүй хүмүүжүүлдэг зүйл урлаг. Дотоод болон гадаад гоо сайхан. Урлаггүйгээр амьдрал бол хөгийн зүйл.

    Бүх зүйл урлагаас эхэлдэг. Ёс суртахуунтай зөв амьдрах ухаан бол шашин биш урлаг. Амьд бүхэн эсвэл амьдралын эрч хүчтэй бүхэн урлагтай. Урлагтай учраас амьд байгаа юм. Тийм болохоор би дуу хөгжим сонсох, кино үзэх, бүжиглэх дуртай. Урлаг зөвхөн үүгээр төгсөхгүй. Хүний амьдрал өөрөө илүү дутуугүй урлаг. Хот төлөвлөлт, архитектор, хувцаслалт, ёс заншил, хэл соёл бүгд урлаг.

Хариулт үлдээх