"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Англи хэлээр хэдэн улс ярьдаг вэ?

Асуулт
  • 1
1 Хариулт •••
    • 1
    2021-11-19T18:42:03+08:00

    Англи хэл бол Герман хэлнээс салбарласан хэлнүүдийн нэг юм. Герман гаралтай хэлийг улсаар ангилвал Хойд (Исланд, Фарер, Норвеги, Дани, Швед, Австри, Лихтенштайн, Люксембург, Швецарь) ба Баруун (Шотланд, Англи, Фриз, Голланд, Белги) гэж ангилна. Англи хэлний ноёрхол Нэгдсэн вант улсын колончлолын үеэс эхэлж Амеркийн их гүрний бодлогоор солигдон үргэлжилсэн гэдэг аж.

    Тэгэхээр, англи хэлийг албан ёсны (1-р эсвэл 2-р) хэл болгосон улс 54 байна. Ангилла, Антигуа ба Барбуда, Австрали, Бахам, Барбадос, Белиз, Бермуд, Ботсвана, Британийн Виржинийн Арлууд, Камерун, Канад, Кайманы Арлууд, Доминика, Англи, Фижи, Гамби, Гана, Гибралтар, Гренада, Гайана, Хойд Ирланд, Ирландын Бүгд Найрамдах Улс, Ямайка, Кени, Лесото, Либери, Малави, Мальта, Маврики, Монсеррат, Намиби, Шинэ Зеланд, Нигери, Папуа Шинэ Гвиней, Гэгээн Китс ба Невис, Гэгээн Люсиа, Сент Винсент ба Гренадин, Шотланд, Сейшелийн арлууд, Сьерра-Леон, Сингапур, Соломоны арлууд, Өмнөд Африк, Свазиланд, Танзани, Тонга, Тринидад Тобаго, Төркс ба Кайкосын арлууд, Уганда, Их Британи, Вануату, Уэльс, Замби, Зимбабве.

    Харин хүн амынх нь ихэнх хувь англиар ярьдаг улс орон 18 байна. Антигуа ба Барбуда, Австрали, Бахам, Барбадос, Белиз, Канад, Доминик, Гренада, Гайана, Ирланд, Ямайка, Шинэ Зеланд, Гэгээн Китс ба Невис, Гэгээн Люсиа, Сент Винсент ба Гренадин, Тринидад Тобаго, Их Британи, Амеркийн Нэгдсэн Улс.

    Ингээд дэлхийн 7.8 тэрбум хүнээс 1.35 тэрбум нь англи хэлтэй. Тэдний 360 сая орчим нь унаган англи хэлтэй ажээ.

Хариулт үлдээх