"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Ардкойн луйвар уу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-27T16:08:26+08:00

    Луйвар гэхээсээ илүү чадамж муутай гэвэл зохино. Сайт руу нь ороход бусад криптовалютуудын адил зарчмаар ажилладаг бололтой. Тэгэхээр ямар нэгэн булхай луйвар бол боломжгүй гэж бодож байна. Харин цаашид үнэ нь өсөх үү үгүй гэдэг асуудал. Ард нэгдлийн өөрийнх үйл ажиллагаанаас шууд хамаарна л даа. Хөгжих үү, өргөжих үү эсвэл байрандаа байх уу, дампуурах уу гээд. Сайхан сурталчлаад эсвэл харлуулаад үнэ жаахан дээш доошоо хөөсөрч буухаас хэтрэхгүй. Яваандаа жинхэнэ өөрийнхөө үнэ цэнэ рүүгээ бууж л таарна. Худал мэдээлэл тараавал онолын хувьд луйвар мөн. Хүмүүсийн сэтгэлийн хөөрлийг ашиглан мөнгө хийнэ гэдэг шударга биш. Хаа сайгүй л тийм юм болдог. Гэхдээ явцгүй л дээ, арчаагүй зан. Бид удаан ч гэлээ урагшилж байх ёстой. Том зургаар нь харвал (дунд нь хэдэн удаа үнэ нь савлаж байсныг үл тооцвол) ардкойн анх эхэлснийг бодвол үнэ нь өссөн байна. Тийм болохоор өсөлттэй л яваа юм гэж үзнэ. Яг одоо 128 төгрөг дээр явна. Бууж байгаа дүр зураг харагдаад байгаа. Хэд хүртэл буухыг бол хэлж мэдэхгүй. Өсөхөд маш их энерги, өөдрөг үзэл хэрэгтэй. Гэтэл тийм зүйл байгаа билүү?

Хариулт үлдээх