"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Ардчилсан нам яг ямар нам бэ?

Асуулт
  • 0
3 Хариулт •••
    • 0
    2021-11-04T20:57:40+08:00

    Ардчилсан нам нь өөрийн гэсэн зарчимтай. Ардчиллын зарчимд- хүн ардынхаа итгэлийг хүлээсэн Засгийн газар байгуулах, хуулийн өмнө адил тэгш эрх эдлэх, шүүх ажиллагааг шударгаар явуулах, засгийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах зарчмууд тооцогдоно. Хамгийн гол нь хүний эрхийг дээдлэх, энэ бол нэгдүгээрт, харин хоердугаарт Засгийн газрын эрх мэдлийг хуулиар хязгаарлах байдаг. Бусад бодлоготой намын хувьд, жишээлбэл Социалист, Нацист намын хувьд тэдэнд хязгааргүй эрх байдаг. Тэдний авторитетын асуудлыг авч хэлэлцэж болдоггүй, нэг есондоо тухайн нам нь хамгийн шилдэг бөгөөд бүх зүйлийг зөв хийж байна гэж тооцдог шүү дээ. Ардчилсан намд тийм зүйл байдаггүй. Тэд улс дотроо ч нам дотроо ч тэгш эрхийг хадгалах, мөн эрх мэдлийн хугацаа хязгаартай байдлыг баримталдаг. Учир нь ардчиллын нэг бодлого нь - ямар нэгэн хүн эсвэл нам засгийн эрхэд хэр олон жил байна, төдий чинээ ялзирч эхэлдэг гэж үздэг.

    • 0
    2021-11-05T22:40:17+08:00

    Баруун төвийн үзэл баримтлалтай нам. Баруун гэхээр манайхан баруун Европын орнууд, тэр дундаа Герман, Европын холбоо, НАТО, тэгээд бүр цаашлаад Лондон төвтэй хөрөнгөтний чиг баримжаа гэж шууд ойлгодог боловч үнэндээ энэ бол ертөнцийн зүг чиг биш харин парламентийн хоймороос баруун талын суудлуудыг хэлж байгаа юм. Эртнээс парламентийн засаглалтай улс орнуудын их хурал баруун талд хөрөнгөтнүүд ажил олгогчдын эрх ашгийг хамгаалахаар суудаг бол зүүн талд нь ажилчдын эрх ашгийг хамгаалах, Үйлдвэрчний эвлэлийг төлөөлөн суудаг байв (ялангуяа аж үйлдвэр хөгжсөн улсад). Тэгэхээр манай Монголын Ардчилсан нам бол хүссэн хүсээгүй баруун жигүүрийн нам. Хүссэн хүсээгүй гэж тодотгож хэлж байгаа нь нэгэнт баруун төвийг үзэл баримтлалтай гэж үндсэн дүрмэндээ заачихсан учраас тэр зүг рүү явахаас өөр замгүй. Өөрөөр хэлбэл 20-р зууны эхээр улстөрийн бүлэглэл дотроо баруун зүүн (ноёдын ба ардын) гэж хуваагдаж байсан ардын фракц нь ялж төрийн эрхийг авсан бол өнөөдөр ч Ардын нам засаг авсан байдалтай байгаа ба ноёдын фракц нь эрх мэдэлгүй, лааз өшиглөн явна. Энэ лааз өшиглөгч хэсгийг өнөөгийн АН гэж ойлгож хүлээж авах нь зөв. Тэгэхгүй бол учир зүй нь хэзээ ч олдохгүй.

    Одоо АН зүг чигээ олох гэж оролдож байгаа бололтой хоёр гурав хуваагдчихаад дотроо үзэж тарж байна. Миний харж байгаагаар АН-ын социал демократ, либералист, консервативчүүд эрх мэдлээ булаацалдаж байна. Социал демократууд АН дотор гарч ирсэн нь тэд сонгуулийн үр дүнгээс шалтгаалсан гэж үзэж болно. Яагаад гэвэл ард түмэнд таалагдахын тулд илүү зүүн руу хазайхгүй бол дараа дараагийн сонгуулиудад ялагдах нь тодорхой болсныг олж харсан гэсэн үг. Харин барууны үзэлтэй нөхөд энэ намд хүчтэй хэвээр байгаа ч нийгэм нь бараг л хүлээж авахгүй болсон тул хүнд байдалтай байгаа. Гэхдээ нэр томъёоны хувьд буруу ойлголт байх шиг. Либерализм, социал демократизм хоёр чинь нэг зөөсны хоёр тал байтал яагаад хоорондоо үзэлцээд байна гэж.

    Либерализм гэж юу вэ гэвэл хувь хүний эрх, эрх чөлөө гэдгээр бид мэднэ. Гэхдээ эдийн засгийн хувьд ямар ойлголт вэ гэвэл энэ ардчилсан үзэл. Ард-чилал өөрөө социал демократизм. Тэгэхээр либерализм бол социал демокартизм (социализм биш), зүүн төв. Тийм болохоор АН-ынхан баруун төвийн үзэл баримтлалтай гэх мөртөө өөрсдийгөө либералистууд гэх нь буруу гэж бодож байна.

    Дээрхээс дүгнэхэд АН гурав биш хоёр хуваагджээ. Ардын болон ноёдын фракц.

    • 0
    2021-11-08T02:55:10+08:00

    АН-ын зарим удирдах түвшний гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр намаа муулж ярьдаг зуршилтай. Дүрмэнд нь намаа нийтийн өмнө муулж болохгүй гэсэн заалт байсаар атал зөрчөөд байдаг. Ер нь АН-ынхан байнга дүрмээ зөрчдөг. Дүрмээ юманд чинээ тоохгүй. Дүрэм ямар хамаатай юм гэсэн янзтай. Их хурлаа хуралдуулах хугацаа нь болчихсон байхад хурлаа зарлахгүй, намын дарга нь сонгогдчихсон байхад Онц их хурал гэдэг юмыг хэн нэг нь зарлан уриалаад намын даргаа хусаад хаячихна. Ийм балай анахист юм байж болохгүй биз дээ. Хүмүүсийн дунд анархист АН нэр зүүчихсэн байхад нь гайхдаг байсан ч одоо тэр нь үнэний хувьтай байжээ гэж бодох болов. Аль нэгэн том зүйлийн нэгээхэн хэсэг болж яваа хүн бол тэр нэгдлийнхээ тогтоосон дүрэм журмыг баримтлах ёстой. Чадахгүй бол хөөгддөг жамтай. Америк, Орос хоёулаа тийм дэг журамтай. Бүр гомдмоор шийтгүүлнэ.

    Их хурлынх үйл ажиллагаа гэж хачин балай зүйл болж байх юм. Баахан хэл амтай авгай нар, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй эрчүүд дуу дуулж орилолдож бахиралдсан байдалтай. Үг нь таалагдахгүй болохоор хэн дуртай нь барьж авч хөөж тууж гаргаад л. Улстөрийн хоёрдогч хүчин том намын их хурал болоод байгаа юмуу аль эсвэл битүү байранд болж байгаа жагсаал тэмцэл юмуу мэдэхээ байсан. Ямар ч зохион байгуулалт, дэг журам байхгүй.

    АН улстөрийн институци гэхээсээ илүү улстөрчдийн клуб гэж Датакомын Д.Энхбат нэгэнтээ хэлсэн нь яг оносон тодорхойлолт байна.

Хариулт үлдээх