"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 3
    2022-10-15T19:00:02+08:00

    Балар (тодорхойгүй, орхигдсон, мартагдсан - балар ой, балар цаг) гэх тэмдэг нэрнээс эхтэй. Энд жинхэнэ нэр үг бүтээх "-хай, -хэй, -хой" дагавар оролцсоноор балар-хай гэсэн үг бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл балархай гэж угтаа бол нэр үг. Гэхдээ хавсрал нэр болгон ашиглагддаг. Жишээ: балархай дүрс, балархай жим.

    Утга: Тод бус, бүдгэрсэн, балартсан, арилсан, манарсан, бүрхэг, бүдэгшсэн, булингартсан, хоёрдмол, завсрын, дутуу, ойлгомжгүй.

Хариулт үлдээх