"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Бид яагаад бүжиглэдэг юм бол?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2021-12-21T00:45:47+08:00

    Бүжиг бол урлаг. Урлаг бол амьдрал. Урлаггүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй. Хүмүүс бодохдоо бүжиг бол зүгээр л хөгжим дагаж хөдлөх, аль эсвэл аз жаргалтай үедээ хайш яйш хөдлөх гэж. Тийм биш.

    Хэрэв та бүжиглэх дуртай бол түүнийг сурах хэрэгтэй. Ямар хөгжимд яаж бүжиглэх (ямар тохиолдолд яах ёстой гэдэгтэй адилхан зарчим үйлчилнэ). Шинээр бүжиг зохиох амаргүй гэдэг утгаар хэлж байна.

    Тэгэхээр яагаад бид бүжиглэдэг вэ гэвэл бид бүгд урлагт хайртай. Урлагтай бид ямар нэг сэжмээр холбогдохыг хүсдэг. Үсээ засуулахыг, хумсаа будуулахыг, гоё даашинз өмсөхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл сайхан харагдахыг хүсдэг. Энэ бүгд урлаг. Зөвхөн сайхан харагдах нь хангалтгүй. Сайхан сэтгэгдэл төрүүлэхийг мөн хүснэ. Яаж ханиаж найтаах, яаж инээх, өөрийгөө яаж илэрхийлэх, нөхцөл байдалд тохируулж биеэ яаж авч явах гэх мэт.

    Гэхдээ бас нэг зүйл бий нь хүн эхлээд өөрөө өөртөө таалагддаг байх ёстой. Өөртөө таалагдана гэдэг толинд өөрийгөө хараад болчихдог зүйл биш. Толинд зөвхөн дүрс л харагдана. Тэр дүрс хангалтгүй. Харин таны дүрс бол таныг бүрэн илэрхийлэхгүй. Миний төсөөлж байгаагаар толинд туссан таны дүрс бол таны ердөө 20%-ийг л илэрхийлнэ.

    Дараа нь таны өөртөө итгэх итгэлийн илэрхийлэл болно. Хэрэв та өөртөө итгэлгүй байгаа бол таныг яаж хатгаж албадаад та бүжиглэхгүй.

    • 0
    2024-01-04T18:23:27+08:00

    Бүжиглэх нь эрүүл мэндэд үнэхээр сайн. Магадгүй спортоос илүү ч байж мэднэ. Яагаад гэхээр спортоос ялгаатай нь биеийн хөдөлгөөн, оюун санаа хоёр сайн дурын үндсэн дээр холбогддог. Өөрийгөө албадахгүй гэсэн үг. Хэдэн цагаар ч хамаагүй хөлсөө гартал бүжиглэх хэрэгтэй. Тэгвэл илүүдэл жингээ хаяна, хөдөлгөөний дутагдлаас гарна, сэтгэл санаа өөдрөг болно.

Хариулт үлдээх