"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Бид яагаад татвар төлдөг вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2022-02-10T01:40:43+08:00

    Энэ тийм хэцүү асуулт биш л дээ. Төрийн үйлчилгээ гэж бий. Төрөөр дамжуулан бид аюулгүй байдлаа хангадаг, шударга ёсыг тогтоодог. Төр бидэнд анхан, дунд шатны боловсрол олгодог, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Хөгширч туйлдах эсвэл өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэлэг олгоно. Бас дэд бүтэц барьдаг (утас, интернэтийн сүлжээ, төмөр болон агаарын зам, засмал зам, тэгээд шаардлагатай барилга байгууламжууд гээд цааш хөвөрнө). Энэ бүхэнд мэдээж мөнгө хэрэгтэй. Баялаг бий болохгүйгээр мөнгө бий болохгүй. Яагаад гэвэл мөнгө бол бараа үйлчилгээ. Дангаараа мөнгө бол зүгээр цаас. Харин тэр их мөнгийг бидний шударгаар ажиллаж олсон орлогоос сар бүр суутган авдаг юм. Хэрэв бид татвар төлөхгүй бол дээрх бүхэн байхгүй. Хүний ертөнцөд хоёр үнэн байдаг гэж. Үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Бусад нь бүгд худлаа.

    • 0
    2022-02-10T02:09:25+08:00

    Монгол улс бага татвартай улсын тоонд ордог. Жирийн ажилчин анги зүгээр л ажлаа хийгээд явахад 3 төрлийн татвар (НӨАТ, ХХОАТ, НДШ, Бэлэглэл болон өв залгамжлалын татвар) төлдөг. Харин бизнес эрхлэгчид, наймаачид өөр олон төрлийн татвар төлдөг (энд нуршаад яахав). Эндээс харахад төр нь иргэдээ хөдлөх тоолонд амьдрал нь сайжрах тусам татвар авдаг мэт сэтгэгдэл төрнө. Гэвч тэгэхээс өөр аргагүй юм. Төрд мөнгө хуримтлуулах өөр гарц гаргалгаа угаасаа байхгүй. Гэтэл иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх төрийн үүрэг оролцоо дэндүү их юм. Төргүй бол бид будаа болно. Хүн төрөлхтөн сөнөнө.

    Тийм учраас бид татвар төлдөг. Төлөх ч ёстой. Бидний үүрэг. Төрийн бий болгосон энэ таатай нөхцөл байдлыг ашиглан ашиг орлого олсон бол төлбөрөө төлж байгаа гэдэг утгаараа энэ бол ёс суртахууны талаасаа ч татвар төлөх нь туйлын зөв юм.

Хариулт үлдээх