"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-05-08T22:30:22+08:00

    Билгийн тоолол бол Дорнын он тоолол. Энэтхэгээс Түвдэд нэвтэрсэн цаг тооны бичиг. Тоолол нь 1027 оны 1-р сарын 29-өөс эхэлдэг (өрнийн он тооллоос зөрдөг). Монгол сүүлд буюу 16-р зууны сүүл үеэс орж ирсэн гэдэг. Саруудыг тоолохгүй, зүгээр хавар, зун, намар болон өвлийн эхэн, дунд, сүүл гэж нэрлэдэг. 12 жилийн амьтад 5 махбодтойгоо (мод, гал, шороо, төмөр, ус)  үржүүлээд 1 жаран  болно. Тэгэхээр өнөөдөр бол аргын тооллын (Григорийн тооллын) 2022 оны 5-р сарын 8-ны өдөр бол Билгийн тооллын 17-р жарны усан бар жилийн зуны эхэн сарын 7 гэсэн үг.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх