"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Бүсгүйчүүд булчинлаг эрчүүдэд татагддаг уу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-07T01:09:38+08:00

    Судалгаагаар бүсгүйчүүд булчинлаг эрчүүдэд татагддаг нь тогтоогдсон байдаг байна. Бор, хөрслөг, булчинлаг, хүчирхэг, давамгай төрхтэй эрчүүдийг сонгож байжээ. Үүнийг судлаачид  тайлбарлахдаа эрчүүдийн булчинг шувуугаар бол эр тогосны өдтэй зүйрлэсэн байна. Өөрөөр хэлбэл гадаад төрх байдлын анхны сэтгэгдэл төрүүлэх хэрэгсэл болно. Мөн түүнчлэн биеийн булчин нь хиймэл бус байгалийн буюу натурал харагдах ёстой аж. Сониноос эмэгтэйчүүд эрчүүдийн ялангуяа гарын хоёр толгойт булчинд дуртай гэнэ. Бас булчинлаг эрчүүдэд татагддагаа тэд хүлээн зөвшөөрөх дургүй бөгөөд үндэслэлээ янз бүрийн шалтаг шалтгаан тоочдог аж. Тухайлбал булчинлаг эрчүүд романтик байж чаддаггүй, эв хавгүй, биед нь хүрэхэд хэтэрхий хатуу гэх мэт.

    Булчинлаг эрчүүдэд татагддаг шалтгааны нэг эрүүл чийрэг харагддагт оршдог байна. Бас булчинлаг эрчүүдээс болж гэр бүлтэй эмэгтэйчүүд нөхрөө араар тавих тохиолдол гардаг гэнэ. Гэхдээ хамтын амьдрал өрнүүлэх сонирхол давамгайлахгүй (эсвэл тийм хүсэл бараг байхгүй), нэг удаа уулзсан бол хоёр дахиа уулзахаас зайлсхийдэг аж.

Хариулт үлдээх